"Найраагүй наадам-Үнэ, цэнэтэй бөх" уриалгыг гаргаж байна


2017-06-16 10:19:02 13

TUGEENE.MN сайтын редакци

   WWW.TUGEENE.MN мэдээллийн цахим хуудас, "Шинэ монгол радио" 101.7-оос "НАЙРААГҮЙ НААДАМ-ҮНЭ ЦЭНЭТЭЙ БӨХ" үндэсний уриалгыг гаргаж байна. Үзэгчид сүүлийн хэдэн жил наадам биш найраа, бөхчүүдийн жүжиг үздэг боллоо. Тиймээс тухайн бөх "дүр эсгэлт", үгсэн хуйвалдах замаар аливаа цол авахад санхүүжилт үзүүлсэн хувь хүн, албан байгууллага, найраа хийсэн бөхчүүдийг "НАЙРААНЫ БӨХ" тусгай буланд нийтэлж, нэвтрүүлэн гаргахыг нийт хэвлэл мэдээллийн байгууллагад уриалж байна. Харин найраагүй, өөрийн хүч чадал, ухаан, уран мэхээрээ цол авсан бөхчүүдийг алдаршуулж, дэмжигч байгууллагууд илүү ихээр урамшуулдаг болох. Түүнчлэн нийт бөх сонирхогч, үзэгч түмэн бидэнтэй нягт уялдаатай ажиллаж дээрх тохиолд гаргасан үйлдлийг баримтын хамт tugeene.mn@gmail.com хаяг болон бусад хэвлэл мэдээллийн редакци руу илгээнэ үү. 

    Мөн Монголын үндэсний бөхийн холбоо энэхүү уриалгыг дэмжин найраа гаргасан, гаргах гэж буй үйлдэлтэй яаж тэмцэх талаархи мэдээллийг олон нийтэд танилцуулахыг хүсэж байна. 

Манай редакцитай холбогдох утас: 93153030


Сэтгэгдлүүд

  • Ганболд

    2017-07-13

    Балжинням одоо боль найраа хийгээд хэдэн төгрөг олох гээд энэ хүний шунал ичээч ер нь үндэсний бөхөд энэ цаг үед40- нас хүрээд болих хэрэгтэй .нарийн гуя гүзээ хоёроос өөр юм байхгүй .Мөнхэрдэнэ,Бумбаяр, Мягмарсүрэн,Өсөхбаяр,Доржсамбуу аварга арслан заанууд боль та нар эд нар л найраа хийж байгаашдээ.Гарьд харцага цолоо болиочээ

  • Hantaishir

    2017-06-25

    Naadam nairaagvi bulihai luivargvi bolvol ard tvmend bolood vzegchided mash saihan nodnin jil arhangaihan naadam zavaaruulsan sanjaa donviin davaanaas arviin davaa hvrtel bvh orsoldogchoo hevtvvlsen pvrevdagva ni hvnii davaag mongoor hudaldaj avsan ZGHE Gazriin darga monhbat gej nohor ulsiin mongoor bohchvvd deer boroo oruulsan da zaaland hoer davdgvi nymdorj batotgon hoer ulsad tav davhad ymar hemjeenii mongo orson ni todorhoi deer ni bohhin udirdalguud gej nairaand oroltsdog garuud bnaa zuuchilj dundaas ni mongo tsohidog hvnii favsan davaag busdad hudaldaj mongo oldog nohdvvd bna bna

  • jak

    2017-06-17

    erhembayr avarga gej zaaland dandaa hudlaa barilddag hun bna. taarsan zaluuchuudaa nairaad baidag

  • Батболд

    2017-06-17

    Маш зөв 16 оны наадмаар Санжаадамба найраагаар Аварга цол авсан урьд өмнө байгаагүй муухай зүйл хийсэн. Уг нь мундаг бөх гэхдээ 10 даваанаас 4-5 найрсан. Найруулгын Өсөхөө аварга МАН намын Мөнхбат хоер хийсэн шүү. Бөхийн хүрээнийхэн бүгд мэдэж байгаа шүү. Үнэхээр гаднаас харсан хүнд хүлээсэн хүн сайхан барилдаж аварга болж байгаа мэт боловч шал худлаа жүжиг болсон шүү

  • z

    2017-06-17

    zuv

  • Уншигч

    2017-06-16

    Маш гоё санаачлага бна. Дэмжиж бна

  • zochin

    2017-06-16

    zuv..hudlaa barildaj baigaa ni andashgui bolson

  • төрмөнх

    2017-06-16

    одоо харин найрч цол авсанд нь биш чадлаараа авсанд нь илүү их урамшуулал өгдөг болъё

  • Ganaa

    2017-06-16

    Hairaagvi 5davsan bohoo uramshuulj aldarshuulj bh heregtei sh tunsan bohchvvd bol gagvi bhaa busad ni bvgd nairaa gonchig anar ganzorig svvliin bohchvvdees ene gurav l gaigvi hvchiig vzsen bh busad ni ch bvv med nairaa

  • boh

    2017-06-16

    Mongoliin asar ih ov soyol bohod bii. boh hun zan aranshin, ulamjlalaa aldwal mongol tom zuiliig aldana. tanai redaktsiin hamt olond uneheer ih bayarlalaa. busad hewleluud uuniig demjeed yawchih heregtei