богино мэдээ New

Манлайллын коүчингийн тусламжтайгаар шинэ зууны захирлууд бий болж байна

GSMi Институт буюу Глобаль Стратегийн удирдлагын институтээс “Манлайллын коүчинг” хэмээх шинэ хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн нь Монголын зөвлөх үйлчилгээний салбарт албан ёсоор бас нэгэн цоо шинэ үйлчилгээ болж байна. Энэхүү хөтөлбөрт “Цаст Импекс” ХХК группын дээд, дунд шатны менежерүүд болон захирлууд зургаан сарын турш хамрагдан амжилттай төгсжээ..

Сэтгүүлч Л.Баатархүү

   GSMi Институт буюу Глобаль Стратегийн удирдлагын  институтээс “Манлайллын коүчинг” хэмээх шинэ хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн нь Монголын зөвлөх үйлчилгээний салбарт албан ёсоор бас нэгэн цоо шинэ үйлчилгээ болж байна. Энэхүү хөтөлбөрт “Цаст Импекс” ХХК группын дээд, дунд шатны менежерүүд болон захирлууд зургаан сарын турш хамрагдан амжилттай төгсжээ.

Тиймээс бид Коүч гэж хэнийг хэлэх вэ, коүчинг гэж чухам юу вэ, ямар боломжийг олгодог, компанийн удирдлагын баг яагаад коүчингэд хамрагдах хэрэгтэй вэ, төгсөгчид нь уг хөтөлбөрийн  үр дүнд сэтгэл ханамж нь ямар байна вэ гэдэгт хариулт авахаар төгсөлтийн үеэр нь очсон юм.

Ц.Оюунжаргал: “Манлайллын коүчинг” бол 21-р зууны шилдэг удирдагчдыг бэлтгэх хамгийн үр дүнтэй хэрэгсэл юм

 GSMi Институтийн захирал, Стратегийн зөвлөх Ц.Оюунжаргал “Манлайллын коүчинг”-ийн талаар ийн ярилаа.

-Танайх коүчингийн үйлчилгээг нэвтрүүлээд хэр удаж байна вэ. Коүчинг гэдгийг утгачилбал ямар үйлчилгээ юм бэ. Монголын олон бизнес эрхлэгчид энэ нэрийг төдийлөн сайн мэдэхгүй байх. Бас та яагаад үүнийг Монголд хөгжүүлье, энэ үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлье гэж бодов?

-Манайх энэ үйлчилгээг гаргаад яг нэг жил болж байна. Монголд одоохондоо уг нэр томъё, үйлчилгээ харьцангуй шинэ зүйл. Товчхондоо коүчингийг тамирчин дасгалжуулагч хоёртой адилтган үзэж болно. Мэдээж хэрэг сайн дасгалжуулагч байж гэмээнэ олимп, дэлхийн аварга болдогтой утга нэг. Энэхүү ойлголтын хувьд олон улсад нэвтрээд 20, 30 жил болчихсон. Өнгөрсөн зууны 90-ээд оноос  зах зээл өндөр хөгжсөн орнуудад нэвтэрч эхэлсэн байдаг. Товчхондоо удирдагчдыг бэлддэг хамгийн үр дүнтэй арга хэрэгсэл болохыг өндөр хөгжилтэй орнуудад аль хэдийн хүлээн зөвшөөрсөн. Дэлхийн хэмжээний томоохон корпорациудыг амжилттай удирдаж буй бизнесийн лидерүүд  Билл Гейтс, Google.com-ын өмнө нь Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Эрик Шмит нар коүчийн туслалцааг авч байсан гэдэг. Түүний залуу, шинэ гүйцэтгэх захирлуудад өгдөг гол зөвлөгөө нь “Та бүхэн нэн түрүүнд коүч ав” гэж хэлдэг байна.

Миний хувьд банкны салбар, олон улсын байгууллага, Монгол Улсад хэрэгждэг томоохон төсөл, хөтөлбөрүүдэд нийтдээ 15 жил удирдах ажил хийж ирсэн. Ажиллаж байсан олон улсын төсөл хөтөлбөрүүдийн хувьд хувийн секторт үйл ажиллагаа явуулдаг томоохон үйлдвэр аж ахуйн газраас эхлээд жижиг, дунд хэмжээний компаниудад бизнесийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг байсан байлаа. Нийтдээ 400 гаруй богино хугацааны консалтингийн төслүүдийг удирдан хэрэгжүүлж байсан хэрэг. Энэ хугацаанд ажиглагдсан зүйл бол дотоодын аж ахуйн нэгж компанийн захирлууд, удирдах ажилтнуудыг олон чиглэлээр сургах чадавхжуулах ажил асар их дутагдалтай байгааг анзаарсан л даа. Тийм ч учраас өөрт болон бусад чадварлаг бизнесийн зөвлөхүүдэд хуримтлагдсан мэдлэг, туршлага дээр тулгуурлан 2014 оноос баялаг бүтээж байгаа хүмүүсээ чадавхижуулан жинхэнэ удирдагчдыг төрүүлэхэд хувь нэмрээ оруулахаар шийдсэн юм.

СЕО бусад удирдах түвшний хүмүүс өөрсдөө өсөх, дэвжих хүсэл байв ч ажлын цаг нараа хугаслахгүйгээр оновчтой сургалт авчих тийм сургалтын үйлчилгээний байгууллагууд төдийлөн байдаггүй байлаа. Тиймээс өөрийн чадаж, мэддэг зүйлээсээ хуваалцъя гэж бодоод энэхүү үйлчилгээнүүдээ үзүүлж байна.

Бид 2014 онд 100 цагийн хөтөлбөртэй “СЕО трейнинг”-ийг “Имако консалтинг”, “Менежментийн холбоо”-той хамтран явуулсан юм. Үүнээс хойш бид 250 гаруй Гүйцэтгэх захирлуудыг найман удаагийн элсэлтээр төгсгөжээ.

Төгссөн захирал бүр сэтгэл ханамж өндөр байдаг хэдий ч сурсан мэдлэгээ хэрэгжүүлэх тал дээр хангалттай биш байгаа нь харагдсан. Төгсөгч захирлууд “Таны заасан зүйлүүдийг ажил дээр хэрэгжүүлэх гэхээр зарим нь сайн болж өгөхгүй байна” гэсэн. Үүнийг судлаад үзтэл, богино хугацааны сургалтын өгөөж 15-18 хувь байдаг бол коүчингэд хамрагдсан удирдах ажилтан сурсан зүйлийнхээ 88-90 хувийг ажил, амьдралдаа бодитойгоор хэрэгжүүлдэг байна. Өөрөөр хэлбэл, чанартай коүчингэд хамрагдах нь богино хугацааны сургалттай харьцуулахад дөрөв дахин өндөр өгөөжтэй гэсэн үг.    

-Коүчингийн үйлчилгээ авснаар тухайн баг, хувь хүн ямар ямар мэдлэг, ур чадвар, боломжийг олж авдаг юм бэ?

-Зах зээл өндөр хөгжсөн орнуудад ганцаарчилсан коүчинг сайн хөгжсөн байдаг юм. Групп коүчинг хараахан сайн хөгжөөгүй юм билээ. Монголын нөхцөлд аль алиныг нь хөгжүүлэх нь үр дүнтэй болох нь туршлагаас харагдлаа. Компаниуд ч гэсэн групп коүчинг их сонирхож байгаа. Товчхондоо компанийн захирлууд “Би ганцаараа хөгжөөд байх биш удирдлагын багийнхаа гишүүдийг ч бас хөгжүүлмээр байна” гэж хэлдэг. Тиймээс групп коүчинг үзүүлж буй нь энэ юм.

Коүчингийн хамгийн гол зорилго бол удирдагчдыг бэлтгэх, туршлагатай захирлуудыг илүү хүчтэй удирдагч болоход нь чиглүүлэх хөшүүрэг юм. Өөрөөр хэлбэл, байгууллагын удирдах ажилтныг жинхэнэ удирдагч болгон төлөвшүүлэх зорилгоор олон улсад удирдагчдыг бэлддэг арга технологийг ашиглан ажлаас нь хөндийрүүлэхгүйгээр ажлынх нь орчинд мэргэжлийн өндөр түвшинд дасгалжуулна гэсэн үг. Нөгөөтэйгүүр коүчинг авсан хүний мэдлэг, ур чадвар эрс дээшлэн алсын хараа, хандлага нь өөрчлөгдөж, багаа удирдах чадамж, ажлын бүтээмж, үр дүн нэмэгдэх зэрэг олон төрлийн мэдлэг, ур чадварыг хөтөлбөрийн явцад эзэмшдэг. Тухайн компанийн онцлогоос хамаарч хөтөлбөрийн агуулга болон фокус нь  өөр өөр байна. Хүн мэргэжлийн ур чадварыг сайн хичээвэл эзэмшиж болдог. Харин менежментийн зөөлөн ур чадварыг эзэмшихэд тун хэцүү. Үүнийг л бид эзэмшүүлж өгдөг юм.

“Цаст констракшн” компанийн Гүйцэтгэх захирал Н.Баярцэцэг:

Харвард, Колумбын их сургуультай дүйцэхүйц Бизнесийн удирдлагын хөтөлбөрт бид хамрагдлаа

- Компани гэдэг чинь багаар ажиллах ёстой талбар. Ингэж багаар ажиллаж байж гэмээнэ бид амжилтанд хүрнэ. Ганц захирал би мундаг болоод яах юм бэ. Тийм ч учраас өнгөрсөн оны 9-р сараас груп коүчинг болон захирлуудад зориулсан коүчинг авч өнөөдөр бид хөтөлбөрийн эхний үе шатаа амжилттай төгсөж байна. Тэр Харвард, Колумбын их сургуультай дүйцэхүйц чанартай сургалтыг бид ажлын байран дээрээ, цалингаа хугаслахгүйгээр авч, орчин үеийн бас хамгийн сүүлийн үеийн мэдлэг, ур чадвар, мэдээллээр цэнэглэгдэж байна.

Зургаан сарын хугацаанд авсан коүчингийн үр дүнд манай ажилчид наанадаж хурал цуглаанаа зөв, үр дүнтэй хийдэг, цагийн менежменттэй, илүү зорилготой, бусдадаа шаардлага тавьж захирлын оролцоогүйгээр ажил маш үр дүнтэй, сайн явдаг боллоо. Манай залуусын ажилдаа хандах хандлага нь эрс сайжирч ажлыг дарамт биш, харин бид хийж чадна, хийх ч ёстой гэдэг хандлагаар ажилладаг болсноор коүчингийн өгөөж нь гарч байна. Нөгөөтэйгүүр өдөр тутам үзсэн хичээлээ ажил дээрээ хэрэгжүүлж явдгаараа илүү онцгой.

Миний хувьд 2015 онд зургаан сар, 2017 онд бас зургаан сар, нийтдээ өнөөдрийг хүртэл 12 сарын хугацаанд Оюунжаргал зөвлөхөөс ганцаарчилсан коүчинг авсан. Коүчингэд хамрагдахаас өмнө ажил дээр ч, компанийн удирдлагын хувьд ч нэлээд асуудалтай, стресс ихтэй байсан.  Коүчингэд хамрагдсанаар менежмент, стратеги, манлайлал, хүний нөөцийн удирдлагын чиглэлээр мэдлэг эзэмшихийн зэрэгцээ ажиллагсдаа мотивацжуулж тэдэнд үлгэр дуурайлал үзүүлж ажиллах удирдлагын арга техникүүдэд суралцсан юм. Түүнчлэн аливаа зүйлийг яаж цогцоор нь харж, удирдлагын шийдвэрийг хэрхэн оновчтой гаргах вэ гэдэгт ч суралцсан. Бид цаашдаа энэ хөтөлбөрт үргэлжлүүлэн хамрагдана.

“Цаст проперти” ХХК-ийн Ерөнхий менежер Г.Амарбаясгалан:

“Ажилтан цалин л авч байгаа бол түүнийг заавал хийх ёстой” гэдэг хандлага минь өөрчлөгдсөн

-Коүчинг эхлэх гэж байхад нэг их өндөр хүлээлтгүй байлаа. Нуугаад яах вэ. Ажлын хажуугаар “ээдээ” л гэж бодож байсан. Гэтэл өнөөдөр хувь хүн надад л гэхэд асар их өөрчлөлт гарсан. Онолын болон практик түвшинд Коүч багш маань сайн ойлгуулж чадсан. Хүмүүс зорилго тавьдаг атлаа мартчихдаг. Миний хувьд зорилгоо тодорхойлж төлөвлөгөөг өдөр бүр, долоо хоногоор, сараар гаргадаг болж, ажил амьдралдаа хэрэгжүүлж чадсан учраас үр дүн маш сайн гарч байгаа. Түүнчлэн хүн хандлагаа өөрчлөх ёстой байдаг юм байна гэдгийг ч коүчинг хөтөлбөрөөс ойлгосон. Миний хувьд сургалт авахаас өмнө ядаж жин их, ажлын стресстэй ийм л байлаа. Одоо би 10 кг турчихсан, ажлаа эрч хүчтэй хийдэг болсон. Манай ажилчид ч гэсэн ажлаа сэтгэл хангалуун хийдэг боллоо. Өмнө нь би ажилтандаа “Үүнийг хийх нь чиний ажил, чи цалингаа л авч байгаа бол хийх ёстой” гэдэг байсан бол өнөөдөр би тэр хүнийг үүнийг яаж хийвэл зүгээр вэ, хийгээд үр дүн нь хэнд хүрэх вэ гэдгийг харж, ажилчидтайгаа харьцаж чаддаг болсноор багийн түвшинд эерэг үр дүн гарч, ажилчидтайгаа маш сайн ойлголцдог болсон.

“Geze” Төслийн удирдагч Д.Үнэнбат: Би өөрийгөө дөрвөн талаасаа толинд харсан юм шиг л болсон

-Миний хувьд сурч боловсорсоор байж их олон жилийг үдсэн л дээ. Хүний ажил амьдралд IQ-ээс гадна EQ буюу эмоцийн чадавхи маш чухал байдгийг коүчингээс сайтар ойлголоо. Би өмнө нь өөрийнхөө зөвхөн урд талыг хардаг байж. Харин одоо би дөрвөн талаасаа харж байна. Миний хувьд сурсан эрдмээ ажилдаа хэрэгжүүлж байж амжилтанд хүрдэг гэж боддог. Коүчинг хөтөлбөрт хамрагдсанаар хувь хүн талаасаа хүн өөрийгөө нээх, бүтээмжээ илүү өндөр болгохын тулд юу хийх ёстой, багийн ур чадвараа сайжруулах гээд олон зүйлийг мэдэж авсан. Түүнчлэн ажлаа хэрхэн оновчтой төлөвлөх вэ, багийн гишүүдийн хэн нь ямар байр сууринаас хандаж байна вэ гээд онолыг практиктай хослуулж суралцсанаар одоо хийж байгаа ажилдаа ч, ирээдүйтэй илүү итгэлтэй болсон гэж үзэж байна.  

GSMi-тай холбогдох: 

web: http://www.gsmiweb.com/ 

Утас: 99113448, 11313363