богино мэдээ New

Г.Дэнзэнгээс 49 сая 400 мянган төгрөг хураан авчээ

Г.Дэнзэнгийн ажлын өрөөний сэйфийг өөрөөр нь онгойлгуулж шалгахад 100 ширхгээр боосон гурван боодол 50 евро, есөн ширхэг 500 евро, 100 ширхгээр боосон 20 мянгатын дэвсгэр нэг боодол, гурван ширхэг 100 ам.доллар байсныг хураан авчээ. Тухайн үеийн еврогийн төгрөгтэй харьцах ханш 2300-2400, ам.доллар 2000 төгрөг байсан байна..

16.26

Засгийн газрын хэрэг эрхлэх газар /ЗГХЭГ/-ын дэд дарга асан Г.Дэнзэн, "Эрдэнэс Тавантолгой" компанийн захирал асан Я.Батсуурь нарын таван хүнд холбогдох шүүх хурал таван өдөр үргэлжилж, өнөөдөр /2017.04.03/ өндөрлөлөө. Шүүх хурал Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхэд өнгөрсөн долоо хоногийн лхагва, пүрэв, баасан гаригт болж, амралтын хоёр өдөр түр завсарлаад өнөөдөр шийдвэрээ гаргаж байна.

Анхан шатны шүүхээс Г.Дэнзэнд 3,6 жилийн хорих ял, Я.Батсуурьт 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид хорих шийдвэр гарлалаа. Харин шүүгдэгч Түмэнхүү, Төгсбаяр нарт 2 жилийн тэнсэн харгалзах ял, шүүгдэгч Баярмаад мөнгөн торгууль ноогдуулах шийдвэрийг гаргажээ.

Үүнээс гадна шүүгдэгч нараас 5,5 тэрбум төгрөгийг хувь тэнцүүлэн төлүүлэх шийдвэрийг шүүхээс гаргасан байна.


15.11

Г.Дэнзэнгийн гэрээс 49 сая төгрөг хураан авчээ

Өнгөрсөн долоо хоногийн мягмар гаригт эхэлсэн Засгийн газрын хэрэг эрхлэх газар /ЗГХЭГ/-ын дэд дарга асан Г.Дэнзэн, "Эрдэнэс Тавантолгой" компанийн захирал асан Я.Батсуурь нарын таван хүнд холбогдох шүүх хурал өнөөдөр /2017.04.03/ үргэлжилж байна. Шүүх хурал Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхэд өнгөрсөн долоо хоногийн лхагва, пүрэв, баасан гаригт болж, амралтын хоёр өдөр түр завсарлаад өнөөдөр үргэлжилж байгаа билээ.

Шүүх хурал удааширч байгаа шалтгаан нь олон хавтаст хэрэг болон эдийн засгийн холбогдолтой нотлох баримтуудыг шинжлэх шаардлагаас үүдэлтэй гэнэ.

Өглөөний 09.30 цагт эхэлсэн шүүх хурал шүүмжлэлээ сонсож дуусаад, шүүгчид шийдвэрээ гаргахаар зөвлөлдөх танхимд ороод байна. Иймд шүүхийн шийдвэр өнөөдөртөө багтаж гарах магадлалтай гэх таамаглалыг зарим хүн хэлж байгаа юм.

Дашрамд дуулгахад ЗГХЭГ-ын дэд дарга асан Г.Дэнзэнг шалгах явцад түүний гэрт нэгжлэг хийсэн байдаг. Г.Дэнзэнгийн ажлын өрөөний сэйфийг өөрөөр нь онгойлгуулж шалгахад 100 ширхгээр боосон гурван боодол 50 евро, есөн ширхэг 500 евро, 100 ширхгээр боосон 20 мянгатын дэвсгэр нэг боодол, гурван ширхэг 100 ам.доллар байсныг хураан авчээ. Тухайн үеийн еврогийн төгрөгтэй харьцах ханш 2300-2400, ам.доллар 2000 төгрөг байсан байна. Тэгэхээр Г.Дэнзэнгийн гэрээс 49 сая 400 мянган төгрөг хураан авсан талаар прокурор хавтаст хэргийн материалыг танилцуулахдаа дурджээ.

Т.НОМИН www.news.mn