богино мэдээ New

“Хос тогоруу” яруу найргийн наадам болно

Багшийн сургуулийн 95 жилийн ойд зориулан “Хос тогоруу” яруу найргийн уламжлалт наадмыг зохион байгуулах гэж байна. Уг наадам энэ сарын 14-нд 14 цагаас Улаанбаатар хотноо Тусгаар тогтнолын ордонд болох аж. Наадамд их дээд сургуулийн бакалаврын түвшинд суралцаж буй оюутнууд оролцох юм. .

Сэтгүүлч Б.Энх-Эрдэнэ

     МУБИС-ийн Багшийн сургуулийн 95 жилийн ойд зориулан “Хос тогоруу” яруу найргийн уламжлалт наадмыг зохион байгуулах гэж байна. Уг наадам энэ сарын 14-нд 14 цагаас Улаанбаатар хотноо Тусгаар тогтнолын ордонд болох аж. Наадамд их дээд сургуулийн бакалаврын түвшинд суралцаж буй оюутнууд оролцох юм. Оролцогчид энэ сарын 7-ны 18:00 цаг хүртэл өөрийн биеэр бүртгүүлсэн тохиолдолд зохиосон гурван шүлгээ хэвлэмэл байдлаар Багшийн сургуулийн 212 тоотод авчрах мөн www.hos_togoruu@yahoo.com цахим хаягаар ирүүлэх боломжтойг зохион байгуулагчдын зүгээс онцоллоо.

    Наадам гурван үе шаттай явах бөгөөд хоёрдугаар шатанд бичгийн шатнаас шалгарсан 25-30 найрагч тайзанд шүлгээ унших юм байна.

Наадамтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг дараахи утсаар тодруулна уу.

88045336, 88067377, 88067869