богино мэдээ New

Гарааны бизнест анхны хөрөнгө оруулалт хийх уралдаан зарлалаа

гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад сурталчлан таниулах, төслийг дэмжих, эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлэх зорилгоор дээрх сайтаас зохион байгуулж буй юм байна. Шаардлага хангасан төсөлд анхан шатны хөрөнгө оруулалт болох хоёр сая хүртэлх төгрөгийн санхүүжилт үзүүлэх аж..

Сэтгүүлч Б.Энх-Эрдэнэ

       Хөрөнгө оруулалтын вэб сайт www.DGLproject.com –оос санаачлан зохион явуулж буй “Growth Startup Mongolia #3төслийн уралдааныг зарлалаа. Уг уралдааныг гараагаа эхэлж буй бүхий л үйл ажиллагааг гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад сурталчлан таниулах, төслийг дэмжих, эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлэх зорилгоор дээрх сайтаас зохион байгуулж буй юм байна. Шаардлага хангасан төсөлд анхан шатны хөрөнгө оруулалт болох хоёр сая хүртэлх төгрөгийн санхүүжилт үзүүлэх аж. Дэлгэрэнгүйг уралдааны удирдамжаас үзнэ үү.

Бүртгүүлэх

1. 2017 оны 03 сарын 15 -ны 18:00 цаг хүртэл цахим хуудасны Старт ап хэсэгт https://www.dglproject.com/index.php/project/type/6 төслийн товч мэдээллийг оруулсан байна.

Санамж:

                   1. Төслийн нэрийн төгсгөлд GSUM#3 гэж бичнэ

                   2. Төслийн зураг шаардлага хангасан, нягтрал сайтай зураг байна

                   3. Холбоо барих утас болон бусад мэдээллээ оруулах

2. Төслийн дэлгэрэнгүй бичиг баримт, багийн танилцуулгыг  info@dglproject.com имэйл хаягаар  2017 оны 03-р сарын 16 -ний 18:00 цагаас өмнө илгээнэ.

3. Төслийн дэлгэрэнгүй бичиг баримт, багийн танилцуулгыг хэвлэн GB Plaza 7 давхарт 701 тоотод авчирч өгнө.

Нууцлалын баталгаа

Төслийн нууцлалыг www.dglproject.com цахим хуудас бүрэн хариуцна

Уралдаанд оролцогчдод тавигдах шаардлага

1. Төслийн анхан шатны хөрөнгө оруулалтын хэмжээ 2 000 000 төгрөг байна

2. Төсөл боловсруулах үндсэн аргачлалыг баримталж, уралдааны шаардлага хангасан байх.

3. Багийн туршлага 1.5 жилээс багагүй хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулсан байх, багийн танилцуулгаа төслийн баримт бичигт хавсарган  ирүүлсэн байх

3. Төсөл нь инновацийн шийдэлтэй, хэрэгжих боломжтой, нийгэмд манлайлал болохуйц эерэг үр дагавартай байна

4. Тогтвортой үргэлжлэх, үр ашигтай байх

5.  www.dglproject.com Төслийн Түншлэлийн Талбарын хэрэглэгчээр бүртгүүлсэн байх

6.  www.dglproject.com Төслийн Түншлэлийн Талбарын Старт ап хэсэгт https://www.dglproject.com/index.php/project/type/6 төслийн товч мэдээллээ оруулсан байх /Англи хэсэгт давхар оруулж болно/

7.  DGLproject Facebook Like хуудсанд нэгдэх https://www.facebook.com/dglproject/

8.  DGLproject Twitter хуудсыг дагах https://twitter.com/DGLProject

9. Уралдаанд оролцож буй төслийн вебсайт дээрх LIKE, SHARE шалгаруулалтад нөлөөлнө.

10. Төслийн багийн идэвхи санаачлага, оролцоог үнэлнэ.

11. Уралдаан зохион байгуулж буй аливаа үйл ажиллагаанд идэвхитэй, цаг баримталж, ач холбогдол өгч оролцсон байдлыг мөн харгалзана.

Шалгаруулалт

1-р шат:  2017 оны 03 сарын 17 -ны 18:00-20:00 цагт Старт ап хэсэгт төслөө оруулсан багууд төслийн товч танилцуулга хийнэ. Төсөл шалгаруулах баг шаардлага хангасан гэж үнэлсэн 6 төслийг шалгаруулж сайтын Мэдээлэл хэсэгт https://www.dglproject.com/index.php/c/4 байршуулна.  

2-р шат:  Шалгарсан 6 төсөл 2017 оны 03-р сарын 24-ны 18:00 цагт Growth Startup Mongolia нэвтрүүлэгт оролцож төслөө танилцуулна. Сүүлийн шатанд нэг төсөл шалгарна.

Шагналын сан

1.Эцсийн шатанд  ирсэн нийт төслөөс шилдэг 1 төслийг шалгаруулж 2 000 000 төгрөг хүртэлх хөрөнгө оруулалт олгоно.

Холбоо барих

Утас: 88741065

Имэйл: info@dglproject.com