богино мэдээ New

Дуучин Хүрэлээгийн “Миний дурласан бүсгүй” тоглолт өнөөдөр болно

Тоглолтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 99108203 утсаар болон тасалбарыг ticket.mn сайтаар захиалж үнэгүй хүргүүлэх болон Циркийн билетийн кассаас худалдан авах боломжтой..

“Энх өглөө”, “Нарны унага” киноны дуу, “Цагаан сарнай” зэрэг дуугаараа олны танил болсон дуучин Хүрэлээ “Гэгээн хайрын баярын өдөр” буюу 2 сарын 14-нд Аса цирк-т “Миний дурласан бүсгүй” уран бүтээлийн анхны бие даасан цомгийн баяр, тоглолтоо толилуулна.

Дуучин Ш.Хүрэлбаатар буюу Хүрэлээ нь анх МУСГЗ, хөгжмийн зохиолч “Л.Балхжавын дууг хэн сайн дуулах вэ?”, “NEW STARS” улсын уралдаанд амжилттай оролцож шилдэг 15 дуучны нэгээр шалгарсанаар уран бүтээлийн гараагаа эхэлжээ.

Яруу найрагч Д.Ган-Очирын шүлэг, хөгжмийн продюсер П.Гэрэлт-Одын аялгуу “Миний дурласан бүсгүй” хэмээх дуугаараа анхны бие даасан цомгоо нэрлэсэн бөгөөд “Би дурлана”, Чам руу”, “Дурлал” зэрэг нийт 12 дуу багтсан байна. Цомгийн нээлт, хэвлэлийн бага хурал 2 сарын 10-ны баасан гаригт 11.40 цагт “Hi-Fi records”-ийн төв салбарт болох бөгөөд эхний 50 хүнд цомгоо үнэгүй бэлэглэх аж.

“Миний дурласан бүсгүй” бие даасан тоглолтод урилгаар МУСТА, дуучин Б.Баярцэцэг, “Салхи” хамтлаг, хайрын дууч О.Анхбаяр, Б.Халиун нар оролцоно. Тоглолтын тасалбарыг худалдан авсан эхний 247 хүнд шинэ цомгоо бэлэглэх бөгөөд азтай нэг хосыг Улаан-Үд, Итгэлт хамбад үнэгүй аялах эрхийн бичгээр шагнах ажээ. Тоглолтын тасалбарыг ticket.mn сайтаар захиалж үнэгүй хүргүүлэх болон Циркийн билетийн кассаас худалдан авах боломжтой.

Тоглолтын талаархи дэлгэрэнгүй мэдээллийг 

99108203, 19001800, 88028203 дугаараас лавлана уу.