богино мэдээ New

Элэгний хорт хавдрын 82.5 хувь нь хожуу шатандаа оношилогдож байна

курс эмчилгээний эмийн өртөг нийт 630 мянган төгрөгийн хөнгөлөлт үзүүлж байна.

Манай улсад сүүлийн 10 жилд элэгний хорт хавдраар нас барагсдын тоо тасралтгүй нэмэгдэж байгааг мэргэжлийн байгууллагуудаас онцолсон. Тодруулбал, Эрүүл мэндийн сайдын мэдээлснээр жилийн нийт нас баралтын 15 хувийг энэ төрлийн нас баралт эзэлж буй юм байна. Өнгөрсөн 2014 оны статистик мэдээгээр элэгний хорт хавдрын 82.5 хувь нь хожуу буюу 3-4 дүгээр үедээ эмчлэгдэж байгаа аж. Уг хавдрын шалтгааны 46 хувь нь гепатитийн С вируст, 35 хувь нь В вируст, 14 хувь В, С вирусын хавсарсан халдвартайг судлаачид тогтоожээ. Тэгвэл уг хавдрыг бууруулахад салбарын яамнаас хэрхэн анхаарч буйг сайд А.Цогцэцэг ийн хариуллаа "АНУ-ын “Глеад Сайнс” компанийн элэгний С вирусыг эмчлэх “Харвони” эмийн нэг сарын хэрэглээний өртөг 400 ам.долларын үнэтэй байсныг 300 доллар болгон үнийг буурууллаа. Мөн хүртээмжийг нь ч нэмэгдүүлсэн. Өнгөрсөн оны 12 дугаар сараас эхлэн Засгийн газрын шийдвэрийн дагуу гепатит С вирусыг эмчлэх “Харвони” эмээс гадна ижил үйлчилгээ бүхий дөрвөн нэрийн эмийг худалдан авахад Эрүүл мэндийн даатгалын сангаас сарын хэрэглээ тутмаас 210 мянган төгрөг, гурван сар буюу нэг курс эмчилгээний эмийн өртөг нийт 630 мянган төгрөгийн хөнгөлөлт үзүүлж байна" гэв.