богино мэдээ New

GoGoNews: Баянхошууны хүүхдүүдийн цусанд хар тугалга өндөр гарлаа

Та бүхэнд редакци, нийт уншигчдынхаа өмнөөс амжилт хүсэж, манай мэдээллийн сайт дэмжиж буйгаа илэрхийлье. Хэвлэлийн хуудсыг бүрэн эхээр нь хүргэж байна. .

www.tugeene.mn /редакци/

      Мэдээллийн Gogo news агентлагаас агаарын бохирдлыг бууруулахад хэвлэл мэдээллийн оролцоог нэмэгдүүлэх олон ажил санаачлан хийж буй. Өнөөдөр тус агентлагаас нийслэлийн хүүхдүүдэд агаарын бохирдол хэрхэн нөлөөлснийг судалгаан дээр тулгуурлан мэдээллээ. Хэвлэл мэдээллийн гол үүргүүдийн нэг нь нийгэмд тулгамдсан асуудлыг шийдэх, хянах, бодит үнэнийг баримттайгаар мэдээлэх, танин мэдэхүйн болон, урьдчилсан сэргийлэх зэргийг мэдээлж түгээх учиртай. Ямартаа ч Gogo агентлаг энэхүү үүргээ биелүүлж бусад хэвлэл мэдээллүүдээ агаарын бохирдлын эсрэг амжилттай уриалж байна. Та бүхэнд редакци, нийт уншигчдынхаа өмнөөс амжилт хүсэж, манай мэдээллийн сайт дэмжиж буйгаа илэрхийлье. Хэвлэлийн хуудсыг бүрэн эхээр нь хүргэж байна. 

-ХЭВЛЭЛИЙН ХУУДАС-

GoGo мэдээний агентлагаас агаарын бохирдолтой хамтдаа тэмцэхийг нийт хэвлэл мэдээллийн байгууллагуудад уриалж байгаа билээ. Бид 2017.01.11-ний өдөр сонин хэвлэлүүд нэг өдрийн дугаарынхаа нүүр хуудсанд, сайтууд болон телевизүүд 19.50 цагт агаарын бохирдол өндөр байгааг илэрхийлсэн шторкыг хамтдаа цацсан.

Харин энэ удаа нийслэлийн хүүхдүүдийн эрүүл мэндэд агаарын бохирдол хэрхэн нөлөөлж буйг бодит үр дүн дээр тулгуурлан мэдээлж байна.

Монгол Улсын ЗААВАЛ мөрдөх стандарт MNS 4585:2016-аар АЧИ нь 50 байвал агаарын чанар хэвийн буюу хүний эрүүл мэндэд хортой нөлөөгүй гэж тооцдог. Энэ хэмжигдэхүүн 500 болох нь гадаа байгаа хүмүүст шууд аюултай байдалд орно. Хэрэв энэ 500 гэсэн үзүүлэлт 24 цагийн турш байх аваас яаралтай арга хэмжээ авахгүй бол бид хүчилтөрөгчийн дутагдалд орж байна гэсэн үг.

Агаар бохирдуулагч бодисуудаас хамгийн хортой нь болох РМ 2,5 бодисын цагийн дундаж стандарт хүлцэх хэмжээ нь 25 мкг/мл. Гэтэл Баянхошуу, Зуун айл, Дэнжийн мянга орчимд өвлийн улиралд хэмжээ нь 1000-ыг давж байна.

Гол нь бид “утаа биднийг хордуулж байна, агаар орчны бохирдол өндөр байна” гэж их ярьдаг ч хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгаа талаар дорвитой судалгаа, шинжилгээ хийхгүй байна.

GoGo мэдээний агентлагаас агаарын бохирдол хүүхдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж буйг тандахаар шийдсэн. Ингэхдээ орчны бохирдолтой холбоотой сүүлийн үед ихээр яригдаж буй хүний цусан дахь хар тугалганы агууламжийг судлах хэрэгтэй гэж үзсэн юм.

Бид Баянхошуу, Да хүрээ, Нарантуул, Хотын төв болон Зайсан гэсэн 5 цэгээс хүүхдүүд сонгон шинжилгээнд хамрууллаа. Үүнд:

Энэ төрлийн шинжилгээ хийж байгаа хоёр газрын нэг болох Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн Орчны эрүүл мэндийн тэнхимтэй хамтран бид энэ шинжилгээг хийлээ.

Ингээд шинжилгээний хариугаар хүүхдийн цусанд огт байх ёсгүй хар тугалганы агууламж нь 22 мкг/дл гарсан.

Шинжилгээний хариу:

ХАР ТУГАЛГА ЮУНД ХАМГИЙН ИХ БАЙЖ БОЛОХ ВЭ

 

ХАР ТУГАЛГА ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДЭД ХЭРХЭН НӨЛӨӨЛДӨГ ВЭ?

 

Жирэмсэн эмэгтэйчүүдэд:

-Ураг өсөлтгүй болох

-Ураг зулбах

Бусад хүмүүст:

-Бөөрний өвчлөл

-Үргүйдэл

-Сэтгэн бодох чадвар бууруулах

Санаандгүй түүврээр сонгосон 15 хүүхдийн цуснаас дээрх хэмжээтэй хар тугалга илрэхэд голлон нөлөөлж буй хүчин зүйл нь агаарын бохирдол. Гэвч үүнээс гадна олон зүйл шалтгаалж байна.

САНАЛ ДЭВШҮҮЛЭХ:

Энэ бүхний эцэст бид дараах саналуудыг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг нарт дэвшүүлж, албан бичгээр илгээж байна.

  • Хүний бие дэх хүнд металын хорыг судалдаг биомониторингийн үндэсний хэмжээний түүвэр судалгааг хийх /эцэг, эхчүүд хүүхдийнхээ цусанд хар тугалга ямар хэмжээтэй байгааг мэдсэнээр зохих арга хэмжээг авах боломжтой болно/
  • Хар тугалгаар хордуулж байгаа эх үүсвэрийг тодорхойлох судалгаа, шинжилгээг үндэсний хэмжээнд хийх /Ингэснээр ард иргэд мэдээлэлтэй болж, хар тугалгаар хордуулж буй эх үүсвэрийг таслан зогсоох зэргээр арга хэмжээ авах боломжтой болно/
  • Хар тугалганы үзлэг, тандалтын тогтолцоотой болох. Энэхүү тогтолцоотой болсноор хар тугалганы хэмжээг бууруулах системтэй арга хэмжээг эрүүл мэндийн байгууллагууд хийдэг болно. Мөн архаг хордлогоос сэргийлэх, хордлогыг саармагжуулах эмчилгээ хийх асуудлууд үүнд багтана.

ЭЦЭСТ НЬ,

Бидний сурвалжлага үүгээр дуусахгүй. Удахгүй манай сайтад дээрх таван шинжилгээний хариугаар хийсэн дэлгэрэнгүй сурвалжлагууд цувралаар гарна. Мөн бид хар тугалгаар хордуулж буй эрсдэлт хүчин зүйлсийн талаар үргэлжлүүлэн сурвалжилсаар байх болно. Бидэнтэй нэгдэх хэвлэл мэдээллийн болон мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллахад бэлэн байна.