богино мэдээ New

Дональд Трамп тангараг өргөх ёслолдоо Монголоос П.Цагааныг урьжээ

Трамп П.Цагаан нарын хувьд эртний танилууд бөгөөд өмнө нь нэлээд олон удаа уулзаж байсан юм байна..

     Сэтгүүлч Б.Энх-Эрдэнэ

    АНУ-ын түүхэнд хамгийн өндөр настайдаа 45 дахь ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Дональд Трампын тангараг өргөх ёслол энэ сарын 20-нд "Капитол Хилл"-д амжилттай боллоо. Уг ёслолд Монгол Улсаас Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн Удирдах зөвлөлийн дарга Пунцагийн Цагааныг оролцох урилга илгээснээ Д.Трамп өөрөө дуулгажээ. Тангараг өргөх ёслол манай улсын цагаар шөнийн 00:00 цагт болж Трамп зүүн гараа Библи дээр тавин "...АНУ-ын Үндсэн хуулийг дээдэлж, өөрийн бүх хүчээ дайчлан ажиллах"-аа андгайллаа. Ёслолд АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдож байсан эрхмүүд болох Билл Клинтон, Жорж Буш мөн Барак Обама нарын тэргүүтэй хүндтэй зочид оролцсон байна. 

Дашрамд дурьдахад Дональд Трамп П.Цагаан нарын хувьд эртний танилууд бөгөөд өмнө нь нэлээд олон удаа уулзаж байсан юм байна. АНУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд дэлхийд нэр хүндтэй хүмүүсийг урьж оролцуулдаг уламжлалтай.