богино мэдээ New

Д.Үүрийнтуяа: Компаниудын төсөвт оруулж буй мөнгөний тодорхой хувь орон нутагт үлдэнэ

1997 оноос хойш өнөөдрийг хүртэл 3000 гаруй тусгай зөвшөөрөл хүчинтэй яваад байгаа. Үүнээс ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбай нь 1500 орчим. Хайгуулын тусгай зөвшөөрөл нь 1500 буюу нийт нутаг дэвсгэрийн 7.8 хувь. .

Ашигт малтмалын газрын дарга Д.Үүрийнтуяатай ярилцлаа.

-Газар нутгаа тэр чигт нь ухаж сэндийлчихлээ гэж иргэний нийгмийнхэн шүүмжилдэг. Ингэхэд бид газар нутгийнхаа хичнээн хувийг уул уурхайгаар ашиглаж байгаа вэ?

-Ердөө 0.8-хан хувийг. Хайгуулын тусгай зөвшөөрөл олгож эхэлсэн буюу 1997 оноос хойш өнөөдрийг хүртэл 3000 гаруй тусгай зөвшөөрөл хүчинтэй яваад байгаа. Үүнээс ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбай нь 1500 орчим. Хайгуулын тусгай зөвшөөрөл нь 1500 буюу нийт нутаг дэвсгэрийн 7.8 хувь. Тэгэхээр тав, арван жилийн дараа л нийт газар нутгийнхаа нэг хувьд хүрч магадгүй.

-Цахимаар тусгай зөвшөөрлийн өргөдлийн дугаар өгөөд нэлээд хугацаа енгөрлөө. Сонгон шалгаруулалтууд ямаршуу болж байна?

-АМГ хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын журмаар, өргөдлөөр гэсэн хоёр төрлөөр олгож байна. Сонгон шалгаруулалтын журам батлагдсанаас хойш гурван удаагийн сонгон шалгаруулалт зарлалаа. Амжилттай болсон. 2012 оноос уул уурхайн салбарын эрх зүйн орчинд нэлээд сайн өөрчлөлтүүд хийгдсэн. Хаугмйн том жишээ нь төрөас эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого байна. Маш чухал бичиг баримт. Өмнө нь ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ямар ч бодлогогуй. хаана ч хамаагүй олгодог байсан. Уурхайн хаалт хийлгүйгээр, нөхөн сэргээлтгүйгээр орхигдож хаягдсан талбай олширсныг бүгд мэдэж байгаа. Бодлого гаргах болсон шалтгааны нэг нь энэ. Хариуцлагатай болгоход анхаарсан. Мэдээж уул уурхайд ямар бодлого барих вэ гэдэг манай улсын хувьд амин чухал асуудал. Эдийн засгаа дэмжихийн тулд, хурдан эргэлтэд орно гэдэг утгаар нь хамгийн түрүүнд алтны чиглэлээр ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгож байна. Нийтдээ 30 сая га газрыг төрөөс тогтоож зарлаж өгсөн. Нийт нутаг дэвсгэрийн хорь хүртэлх хувийг ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр ашиглах боломжтой гэж үзэж байгаа. Уурхай байгуулах хүртэл зөвхөн судалгааны ажил хийгддэг. Судалгааны ажил хийгддэг хугацаа нь есөн жил. Хэрвээ тэр талбайд ямар нэгэн эдийн засгийн үр ашиг, хэтийн төлөв ажиглагдахгүй бол тусгай зөвшөөрлөөр авсан талбайгаа буцааж өгдөг. Төрөөс тогтоож өгсөн талбайн хувьд сонгон шалгаруулалтын журмаар олгогдож байгаа нь нийтдээ 10 сая орчим га газар. Ямар ч гэсэн хэтийн төлөвтэй 300 гаруй тусгай зөвшөөрөл олгогдох болов уу гэсэн төсөөлөл бий. Гурван удаагийнх дээр дөчөөд талбайд сонгон шалгаруулалт явууллаа.

Сонгон шалгаруулалтаар төсөвт багагүй мөнгө орсон байх шүү...?

-Зөвхөн сонгон шалгаруулалтаар гэж яривал 1.5 тэрбум төгрөг улсын төсөвт орсон. Бид энэ жил улсын төсөвт 47 тэрбум төгрөг төвлөрүүлэх үүрэгтэй байгаа. Одоогоор 42 тэрбум төгрөг төвлөрүүлээд байна. Төсөв бүрдүүлдэг төрийн байгууллагуудын орлого энэ жил нэлээд тасалдалтай байгаа. Харин бидний хувьд төлөвлөгөөгөө 100 хувь биелүүлэхээр байна. Нэгээс хоёр сонгон шалгаруулалтыг амжилттай явуулж чадвал төлөвлөснөөс илүү орлого орох ч боломжтой. Одоогоор зарлагдаад явж байгаа есөн талбай бий.

-Хичнээн аж ахуйн нэгж өргөдлөө өгсөн бэ, олгосон тусгай зөвшөөрлийн тоог бас сонирхмоор байна?

-Өргөдлөөр олгож буй үйл ажиллагааны хувьд өмнө нь ямар ч зохицуулалтгүй байсан. 20 сая орчим га газар дээр хайгуулын тусгай зөвшөөрлийн өргөдөл авч байгаа. Одоогийн байдлаар 32 удаа цахимаар дугаар олгосон. Нийтдээ 3315 аж ахуйн нэгжид үйлчилгээ үзүүллээ. Үүнээс яг ирээд өргөдлөө өгч байгаа нь 2000 орчим. Бусдынх нь хувьд хугацаандаа ирээгүй гэх мэт шалтгаанууд бий. 2000 гаруй аж ахуйн нэгж материалаа өгснөөс одоогийн байдлаар 600 гаруй тусгай зөвшөөрөл олгоод байна. Засаг дарга нараас ирүүлсэн 620 гаруй шийдвэрлэгдээгүй, дэмжээгүй санал бий. Дэмжихгүй саналыг нь хуулийн хүрээнд судалж, зарим боломжтой саналыг нь шийдвэрлэнэ. Боломжгүйг нь төрөөс тоггоосон газраас хасуулах санал гаргажтаарах болов уу.

-Цахимаар тусгай зөвшөөрөл олгох явц эхэндээ нэлээд эргэлзээ, хэл ам дагуулсан. Одоо ямархуу байгаа вэ?

-Өргөдлөөр, цахимаар олгож буй үйл ажиллагаа өмнө нь АМГ дээр их хэцүү нөхцөлд явагдаж байсан. Тусгай зөвшөөрлийн талбай гарсан нөхцөлд АМГ-т эмх замбараагүй байдал үүсдэг байсан л даа. Гадаа дугаарлаж зогсоно. Аль хүч нөлөөтэй нь урдуур дайрч ороод өчнөөн талбайд өргөдөл өгөх боломжтой. 20 талбай зарлагдсан байлаа гэхэд нэг хүн шууд хорин талбайн материал өгчихөд л арын улсад ямар ч боломж гарахгүй. Бусдад нь тэгш боломж олдохгүй гэсэн үг. Одоо бол өөр. Хайгуулын тусгай зөвшөөрөл явуулах үйл ажиллагаанд оролцож байгаа аж ахуйн нэгж 2700-2800 хүрчихсэн. Цахимаар олгосны бас нэг давуу тал гэвэл эмх замбараагүй байдлыг арилгаж чадсан.

-Хуульд цахимаар олгоно гэсэн заалт байхгүй гэсэн шүүмжлэл дуулдсан...?

-Дугаарлуулж өгнө гэсэн заалт ч байхгүй. Түрүүлж ирсэнд нь түрүүлж өгнө гэсэн зарчим бол бий. Нөгөөтэйгүүр төрийн байгууллагад өргөдөл гомдлыг шийдвэрлэх үйл ажиллагааг цахимаар авч болох хууль зүйн зохицуулалт бий. Засгийн газрын 11-11 гэхэд л цахимаар өргөдөл гомдол аваад, манайд харьяалагдахыг нь наашаа ирүүлдэг. Бид буцаагаад иргэнд хариу өгдөг. Өргөдөл гомдлыг цахимаар аваад шийдэж байгаа зарчим л даа. Хайгуулын тусгай зөвшөөрлийн өргөдлийн дугаарыг цахимаар олгож байгаа нь яг энэ зарчмын дагуу өрнөж буй үйл явц.

-Тусгай зөвшөөрлийг шийдэх явц хэр нээлттэй байгаа вэ?

-Шийдвэрлэлтийн үйл явцыг нээлттэй ил тод болгож өгсөн. Өмнө нь хайгуулын тусгай зөвшөөрлийг, өргөдлийг яг тэр хүний өгч буй талбай дээр бууж байгаа эсэхийг хэн ч хянадаггүй байсан. Кадастрын мэргэжилтэн аваад хэн ч харах боломжгүй нөхцөлд, магадгүй давхцалгүй байсан ч “Уучлаарай.таны өргөдөл давхцалтай байна” гээд буцаахад ямар нэг маргаан хийх боломж бүрдээгүй байсан. Харин одоо бол өөр. Төрөөс тогтоосон талбайг сонгоны, өргөдлийн гэдгээр нь бүх талбайгаар нь гаргаад зарлачихаж байгаа юм. Манай сайтан дээр бий. Аж ахуйн нэгжид давхцалтай эсэхийг харах боломж нээлттэй. Ил тод байгаа нь маш олон аж ахуйн нэгжид боломж бий болгож чадсан.

-Цахимаар дугаар авах ажил эхлэх үед техник гацсан асуудал үүссэн. Одоо гайгүй юу?

-Монголд анх удаа цаг минут секундээр уралдаж өргөдлийн дугаар авч байгаа. Тийм учраас эхний үед гацсан тал бий. Бусад газрууд шиг өндөр хүчин чадалтай техник байхгүй. Тусгайлан баталсан хөрөнгө оруулалт байгаагүй учраас АМГ өөрсдийнхөө нөөц боломжид тулгуурлаж, байгаа техникийнхээ боломжоор энэ үйл ажиллагааг явуулсан. Хандалт асар их байсан нь гацалт үүсэх шалтгаан болсон л доо. Эхний ганцхан секундэд гэхэд л гурван сая 500 мянган хандалт хийгдсэн гэсэн тооцоо бий. Хичнээн сайн техник ч ийм их хандалтад гацалт өгөх өндөр магадлалтай. Одоо бол ямар нэг гацалтгүй ажиллаж байгаа.

-Хайгуулын компаниуд Засаг дарга нар татгалзсан хариу их өгч байна гэсэн шалтгаан хэлээд эхэллээ. Гайгүй нөөц илрэх болов уу гэсэн газруудад орон нутаг нь ингэж хандаад байвал хайгуул урагшлахгүй байх?

-Тухайн орон нутгаас татгалзсан саналуудыг ангилж үздэг. Ямар нэг хуулийн үндэслэлгүйгээр, өвөлжөө хаваржааны газар гэх мэт шалтгаан хэлэх нэг өөр. Өвөлжөө, хаваржааны газарт хайгуул явуулж болохгүй гэсэн хуулийн заалт байхгүй. Судалгаа хийгдээд ашиглалт явуулахдаа тулбал өвөлжөө, хаваржааны газартай айлуудтай зөвшилцөөд, үнэ төлбөр, нүүлгэн шилжүүлэх зардлыг нь өгөөд тэр талбайг , ашиглах хуулийн гарц бий. Шийдэж байгаа гэдэг нь энэ үндэслэл л дээ.

-Тэгвэл шийдэж болохгүй ямар үндэслэлүүд байна?

-Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн хуулиар тухайн сум орон нутгийн нутаг дэвсгэр дээр ямар үйл ажиллагаа явуулахыг ИТХ нь шийддэг. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг жил бүр баталдаг. Бидний явуулж байгаа талбай дээр иргэдийн хурал нь хуралдаад шийдвэр гаргаад ирүүлбэл нэг өөр. Эсвэл иргэдийн хурал нь хуралдаад орон нутгийн тусгай хэрэгцээнд авчихсан байвал бид тэднийг үгүйсгэх боломжгүй. Тэр газрыг нь төрөөс тоггоосон талбайгаас хасуулах, Засгийн газарт энэ аймгууд ингэж татгалзлаа гэдэг үндэслэлээр нь санал оруулж байж дараагийн шийдвэр гарна.

-Хайгуулыг хөгжүүлье гэвэл аймаг, сумдынхны сонирхлыг татах бодпого, шийдвэр гаргавал өөр зураг харагдах байх. Хайгуулын компанийн төсөвт оруулдаг мөнгөний төчнөөн хувийг танай нутгийн төсөвт өгнө гэдэг ч юм уу. Энэ тал дээр төлөвлөсөн хийсэн, зүйл бий юу?

-Хайгуулын, ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан компаниудын улсын төсөвт оруулж буй мөнгөний тодорхой хувийг орон нутгийнх нь төсөвт үлдээхээр болж байгаа. Төсвийн тухай хуульд ий өөрчлөлт хийсэн. Жишээ нь тусгай зөвшөөрлийн төлбөрийн 50 хувь нь ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс тухайн орон нутгийн төсөвт орлого болж орно. Төсвийн тухай хуулийн нэмэлт батлагдсанаар аймгууд зарим газартаа тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэсэн шийдвэр ирүүлж байгаа.

-Компаниуд хайгуулын лицензээ авчихаад ямар ч хөрөнгө оруулалт хийхгүй дараад байх хандлага гарах эрсдэл бий юу?

-Тусгай зөвшөөрөл авсан компаниуд ажил хийхгүй хадгалаад байх боломжгүй. Эхний жил нь хайгуулын ажлын төлөвлөгөө авахгүй. Дараа жилээс нь хайгуулын ажлын төлөвлөгөөг заавал батлуулдаг. Тухайн жилд нь хайгуулын ажлын зардлын доод хэмжээг баталж өгдөг юм. Дор хаяж тэр хэмжээний зардал заавал гаргасан байх ёстой. Хайгуулын компаниуд жилийн эцэст манайд тайлангаа өгдөг. Манай газраас шуурхай хяналт гэж гардаг юм. Хувийн хөрөнгөөр гүйцэтгэсэн гөологи хайгуулын ажлын хээрийн шуурхай хяналт гэж. Хавраас, намар сэрүү ортол төлөвлөгөөнд ирүүлсэн координат, хийсэн ажлуудын судалгааны материалууд үнэн зөв эсэхийг шалгадаг. Тайланд дурдсан ажпаа хийгээгүй компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах хариуцлага бий. Тусгай зөвшөөрлийн төлбөрөө хийгээгүй бол, байгаль орчны төлөвлөгөө батлуулаагүй тохиолдолд эрхийг нь цуцлах хуулийн хариуцлага байдаг. Ер нь хайгуул маш өндөр зардал шаарддаг. Гэтэл хүмүүс хайгуулын тусгай зөвшөөрөл авчихлаа гэнгүүт л бизнөс гээд ойлгочихдог. Хөрөнгөтэй мөнгөтэй болчихлоо гээд хардаж сэрдээд эхэлдэг. Үнэн хэрэгтээ зөвшөөрөл авсан талбай нь эдийн засгийн үр ашигтай гэдгийг тогтоох хүртэл тухайн аж ахуйн нэгж байнга зардал гаргадаг. Хайгуул, судалгаа шинжилгээнийхээ ажилд хэдэн тэрбумыг зарцуулдаг. Аж ахуйн нэгждээ маш өндөр дарамт. Тийм учраас эдлийн засгийн үр ашигтай эсэхийг тогтоох хүртэл төрөөс, орон нутгаас нь дэмжээд явбал аль аль талдаа хэрэгтэй. АМГ-т байгаа 3000 тусгай зөвшөөрлийн 1500 нь ашиглалтынх. 1500 нь хайгуулынх. Хайгуулын тусгай зөвшөөрөл нь нийт нутаг дэвсгэрийн 7.5 хувийг эзэлдэг. Арав орчим сая га газар гэж өмнө хэлсэн. Үлдсэн 1500 ашиглалтын тусгай зөвшөөрөл нийт нутаг дэвсгэрийн 0.8 хувь гэж бас хэлсэн дээ. Дөнгөж нэг сая га газар. Ашиглалт болоод ирэхээрээ хэдэн зуу дахин багасч байгааг энэ харьцуулалтаас харж болно.

-Уул уурхайн компаниудыг орон нутгийн иргэд эсэргүүцэх тохиолдол олон гардаг. Тэр дундаа хайгуулын компаниудын ажлыг хийлгэхгүй хугацаа алдуулах эрсдэл өндөр. Хаа, хаанаа ойлголцоод ажиллах загвар байна уу?

-Өнгөрсөн есдүгээр сард Уул уурхайн сайд, АМГ-ын дарга, хэлтсийн дарга нарын бүрэлдэхүүнтэй баг Швейцарийн хөгжлийн агентлагаас хэрэгжүүлдэг “Тогтвортой бичил уурхай” төслийн хүрээнд Бразил, Колумбад бичил уурхай ямар зарчмаар явагддагийг судпаад ирсэн юм. Колумб 74 мянган бичил уурхайчинтай юм билээ. Бичил уурхайчдаа тухайн орон нутагт ажлын . байр бий болгодог гэж үздэг юм байна. Алт, үнэт чулууны ордууддаа бичил уурхайчдыг ажиллуулдаг нь анзаарагдсан. Байгаль орчинд ээлтэй технологитой, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангаж чадсан л бол албажуулна гээд свртификат өгчихдөг жишээ тэнд байна. Сертификат авсан хүмүүс нь улсад татвараа төлнө. Бичил уурхайнхан нь илүү томорч, шинэ технологи оруулж ирээд дунд уурхай болох боломжтой. Жижиг, дунд, том гэсэн гурван хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг юм байна.

-Ойлгосонгүй. Нэг уурхай дээр ийм гурван хэлбэр зэрэгцэнэ гэж байх уу?

-Том уурхайтайгаа бичил, дунд уурхайгаа холбож өгсөн технологийг нь эндээ нэвтрүүлмээр санагдсан. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ажил олгогч болчихож байгаа юм. Бичил уурхайчид албажаад тухайн компанийн ажилтан болж байна гэсэн үг. Албан ёсны зөвшөөрөлтөй аж ахуйн нэгжүүд орон нутагт үйл ажиллагаа явуулахад нутгийн иргэд, орон нутаг гээд тал талын эсэргүүцэлтэй тулдаг асуудал ингэж байж цэгцэрнэ. Яг энэ хэлбэрийг сонговол аль аль талдаа ашигтай. Орон нутгийн ажилгүй иргэдийг ажилтай болгочихоор эсэргүүцэх хүн гарахгүй.

Нүүрсний том уурхай байлаа гэжбодъё. 26давхаргыг олборлохоор төлөвлөсөн гэж төсөөлье. Өнгөн хөрсийг нь хуулангуут шууд нүүрс гарч ирдэг дээ. Тэр хэсэг буюу 1-3 дахь давхаргыг нь бичил уурхайнханд өгчихдөг юм байна. 3-10 дахь давхаргыг нь дунд уурхайнханд, гүний уурхайн чиглэлдээ өөрсдөө ажилладаг юм билээ.

-Ашгаа яаж хуваана гэсэн үг вэ?

-Бичил уурхайчид орлогынхоо 50 хувийг өөрсдөө, 50 хувийг нь том компанидаа өгдөг юм байна. Дунд уурхайнхан ашгийнхаа 70 хувийг өөрсдөө, 30 хувийг аж ахуйн нэгждээ өгч байна. Тусгай зөвшөөрөл эзэмшигч том компанийн хувьд гүний уурхайн ашгаа өөрсдөө гэсэн зарчимтай ажилладаг.

-Манай компаниуд хэр хүлээж авч байна?

-Хайгуулын тусгай зөвшөөрөл авах гээд явж байгаа иргэддээ санал болгож байна. Аж ахуйн нэгжүүд их дуртай хүлээж авсан. “Орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах нь компанийн нийгмийн хариуцлага. Нутгийн иргэдтэй ийм тохироо хийвэл дараа нь ямар нэг асуудал гарахгүй юм байна” гэцгээж байна. Үнэхээр хэтийн төлөв сайтай алтны уурхайнуудад нинжа нар орчихсон жишээ олон бий. Ийм газар тусгай зөвшөөрөл аваад үйл ажиплагаа явуулах гэхээр орон нутаг нь бичил уурхайнханд олгочихсон, эсвэл нинжа нар орчихсон байдаг. Ийм асуудлууд цэгцрэх учраас аж ахуйн нэгжүүд их сонирхож байгаа.

Ц.БААСАНСҮРЭН

www.DNN.MN 

logo