богино мэдээ New

"Цахилгааны хөнгөлөлтөд хамрагдахын тулд өргүй байх ётсой"

146.000 гэр хорооллын оршин суугч хүйтний улиралд шөнийн 21:00 цагаас өглөөний 06:00 хүртэл үнэгүй цахилгаан хэрэглэж, халаалтаа шийдэх боломжтой боллоо..

Сэтгүүлч Б.Энх-Эрдэнэ

      Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор нийслэлийн гэр хороололд амьдарч буй айл өрхийн цахилгааны шөнийн тарифийг 100 хөнгөлөх шийдвэр өчигдрөөс эхэлж хэрэгжиж эхлээд байна. Ингэснээр 146.000 гэр хорооллын оршин суугч хүйтний улиралд шөнийн 21:00 цагаас өглөөний 06:00 хүртэл үнэгүй цахилгаан хэрэглэж, халаалтаа шийдэх боломжтой боллоо. Гэхдээ уг хөнгөлөлтөд хамрагдахын тулд цахилгааны хэрэглээний өргүй байх ёстой аж. Мөн стандартын шаардлага хангаж баталгаажсан шөнийн тарифт электрон тоолууртай байхыг журамд тусгажээ.