богино мэдээ New

Цэцэгт мэндчилгээ "Хайр түгээнэ" арга хэмжээг амжилттай зохион байгууллаа

Цэцэгт мэндчилгээ компанийн зүгээс жил болгон нийгэмд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд энэ жил “Чингис хаан олон улсын нисэх .

Эрт дээр үед монголчууд бид аян дайнд явж буй болон ирж буй хүмүүсээ цэцгээр угтан авдаг сайхан ёс байсан энэхүү мартагдаж буй соёлыг сэргээх сайхан арга хэмжээ боллоо.

Цэцэгт мэндчилгээ компани “Хайр түгээнэ” аян дор Чингис хаан олон улсын нисэх буудал дээр үнэгүй цэцэг тараах үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа.

Арга хэмжээний зорилго цэцгийн соёлыг хүмүүст түгээх, амьд цэцэг бэлэглэснээр сайхан энерги, сайхан мэдрэмж бий болгодгийг мэдрүүлэх, хиймэл хоосон зүйлээс илүү амьд мэдрэмж төрүүлэхийг хүмүүст түгээх зорилготой арга хэмжээ сайхан болж өндөрлөлөө.

<iframe width="560" height="315" src="https://www.youtube.com/embed/nZx48S2jjwg" frameborder="0" allowfullscreen></iframe>
Арга хэмжээнд Жүжигчин Оюунтуул оролцож нисэх буудал дээр дотны хүмүүсээ тосож буй хүмүүстэй халуун яриа өрнүүллээ. Нэг өдрийн арга хэмжээнд нийт 200 ширхэг сарнай тараагдсан бөгөөд хайртай дотны хүмүүсээ тосож буй хүмүүст гэнэтийн бэлэг болж чадсан байна.

Цэцэгт мэндчилгээ компанийн зүгээс жил болгон нийгэмд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд энэ жил “Чингис хаан олон улсын нисэх буудал” дээр зохион байгуулагдсан байна.