богино мэдээ New

Далай ламыг Монголд дахин урихгүй

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил мэдэгдлээ. Түүний саяхны айлчлалын дараанаас БНХАУ шахалт үзүүлсний улмаас ийм шийдвэр гаргасан байна хэмээн AP агентлаг дамжуулжээ. .
     Дээрхийн гэгээн Далай ламыг Монгол Улс дахиад хэзээ ч эх орондоо урихгүй гэж Монгол Улсын Гадаад харилцааны  сайд Ц.Мөнх-Оргил мэдэгдлээ. Түүний саяхны айлчлалын дараанаас БНХАУ шахалт үзүүлсний улмаас ийм шийдвэр гаргасан байна хэмээн AP агентлаг  дамжуулжээ. 
Сайд энэ тухайд шашны тэргүүнийг  цаашид сүсэгтнүүдийн урилгаар ч Монголд ирүүлэхгүй гэсэн байна. 
Мэдээллийн агентлаг бас монголын эдийн засаг БНХАУ-аас ихээхэн хамааралтай, гэтэл Төвдийн бурхны шашны тэргүүн Монголд айлчилснаас болоод Монгол Улсын Хятадаас авах гэж байсан 4,2 тэрбум долларын хэлэлцээр тасалдахад хүрсэн юм. 
Дээрхийн гэгээн Далай лам арваннэгдүгээр сард Монголд айлчилсан. Үүний дараа Хятадын тал Монголоос орж ирж байгаа бараа бүтээгдхүүнд гаалийн нэмэлт татвар ногдуулж эхэлсэн юм гэжээ.

Эх сурвалж: www.assa.mn