богино мэдээ New

ХСҮТ, ГССҮТ-ийн дарга нарыг томилжээ

Эрүүл мэндийн сайдын тушаалаар өчигдөр Хавдар судлалын үндэсний төв болон ГССҮТ-ийн ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч нарыг томилжээ..

Сэтгүүлч Н.Баасандэмбэрэл

Эрүүл мэндийн сайдын тушаалаар өчигдөр Хавдар судлалын үндэсний төв болон ГССҮТ-ийн ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч нарыг томилжээ.

Тодруулбал, Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ж.Чинбүрэн, ГССҮТ-ийн ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Т.Мөнхсайхан нарыг томилсон байна.

Тэдэнд ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбатаар ахлуулсан комисс ажлыг нь хүлээлгэн өгч, тамга тэмдгийг нь гардуулжээ.

Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Ж.Чинбүрэн нь:

  • 1997-1998 онд Анагаах Ухааны Хүрээлэнд туслах ажилтан,
  • 1998-1997 онд Хавдар судлалын үндэсний төвд Мэс заслын эмч,
  • 2008 оноос одоог хүртэл ХСҮТ-д, Элэг цөс нойр булчирхайн Мэс заслын тасгийн эрхлэгчээр ажиллажээ.

ГССҮТ-ийн ерөнхий захирал Т.Мөнхсайхан нь:

  • 2006-2016 он  хүртэл ГССҮТ-д Их эмч,
  • Үений дурангийн Нийгэмлэгийн захирал,
  • Монголын түлэнхийн сангийн тэргүүлэгч,
  • Олон улсын үе судлалын нийгэмлэгийн тэргүүлэгч, гишүүн зэрэг үүргийг хавсран гүйцэтгэж байна.