богино мэдээ New

Томуугийн вакцины нэг тунг 15000 төгрөгөөр хийж байна

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын тушаалын дагуу 2003 оноос эхлэн манай улс томуу томуу төст өвчний эсрэг вакциныг хийж эхэлсэн..

Сэтгүүлч Н.Баасандэмбэрэл

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын тушаалын дагуу 2003 оноос эхлэн манай улс томуу томуу төст өвчний эсрэг  вакциныг хийж эхэлсэн. Тэгвэл өнгөрсөн долоо хоногоос эхлэн Халдварт өвчин судлалын үндэсний төвийн сайн дурын дархлаажуулалтын кабенатаар дээрх вакциныг төлбөртэй хийж байна. Жирэмсэн эмэгтэйчүүд вакцин хийлгэх боломжтой бөгөөд хөхүүл эх эмчийн зааврын дагуу хийлгэж болно. Томуугийн вакцины нэг тунг 15 мянган төгрөгөөр хийж байгаа юм байна.

Улирлын томуугийн эсрэг вакцины эсрэг заалт:

  • Өндөг, тахианы махны харшилтай
  • Сүүлийн нэг жилийн хугацаанд таталт өгсөн
  • Урьд нь томуугийн эсрэг вакцин хийлгэсний дараа хүндрэл өгсөн
  • Дархлаа дарангуйлах эмчилгээ хийлгэж байгаа хүмүүст тарихгүй

Анхаарах зүйлс:

  • Тарьсан хэсгийг цэвэр байлгах,
  • Даарч хөрөхгүй байх,
  • Томуугийн өвчлөл тархахаас өмнө томуугийн эсрэг вакцин тариулах