богино мэдээ New

Ипотекийн зээлд шинээр 672 зээлдэгч хамрагдлаа

Энэ оны аравдугаар сард ердөө 672 зээлдэгч шинээр ипотекийн зээлд хамрагдсанаар нийт зээлдэгчдийн тоо 88 мянга 44 боллоо. Тайлант хугацаанд олгосон ипотекийн зээл өмнөх сараас 31.9 хувиар, өмнөх оны мөн үеэс 56.9 хувиар буурсан бол төлөгдсөн зээл 8.3 хувиар өссөн байна. .

Энэ оны аравдугаар сард ердөө 672 зээлдэгч шинээр ипотекийн зээлд хамрагдсанаар нийт зээлдэгчдийн тоо 88 мянга 44 боллоо. Тайлант хугацаанд олгосон ипотекийн зээл өмнөх сараас 31.9 хувиар, өмнөх оны мөн үеэс 56.9 хувиар буурсан бол төлөгдсөн зээл 8.3 хувиар өссөн байна. Ипотекийн зээлийн үлдэгдэл өмнөх жилээс 17.2 хувиар өссөн нь өмнөх оны мөн үеэс 7.5 нэгж хувиар бага үзүүлэлт юм. Тухайн сард шинээр олгосон зээлийн 69.8 хувь буюу 24.2 тэрбум төгрөг нь “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөр”-ийн зээл, 30.2 хувь буюу 10.5 тэрбум төгрөг нь банкнуудын өөрийн эх үүсвэрээс олгосон зээл байна. Нэг зээлдэгчид ногдох олгосон зээлийн хэмжээ 51.6 сая төгрөг байгаа аж. Мөнгөний хатуу бодлого баримталж байгаатай холбоотойгоор сүүлийн саруудад ипотекийн зээл олголт буурч эхлээд байгаа юм. Шинээр хямд эх үүсвэр гаргах боломжгүй байгаа учраас арилжааны банкнууд ипотекийн шинэ зээлийг өмнөх зээлийн эргэн төлөлтөөр санхүүжүүлж байгаа ажээ. Энэ нь сард 20-22 тэрбум төгрөг буюу ойролцоогоор 400 өрхөд бага хүүтэй зээл олгох эх үүсвэр гэдгийг банкны салбарынхан онцолж байгаа юм.