богино мэдээ New

Сумдын эмнэлэгт 19 автомашин яаралтай олгохоор болжээ

Тодруулбал, сумын хүн эмнэлгүүдэд туулах чадвар сайтай "УАЗ" маркын автомашинуудыг олгож хөрөнгийг нь ирэх оны төсвийн багц, Засгийн газрын нөөц сангаар гаргахаар болсон байна..

       Сэтгүүлч Б.Энх-Эрдэнэ

     Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг 19 сумын эмнэлэгт түргэн тусламжийн автомашиныг яаралтай олгуулахаар боллоо.  Тодруулбал, сумын хүн эмнэлгүүдэд туулах чадвар сайтай "УАЗ" маркын автомашинуудыг олгож хөрөнгийг нь ирэх оны төсвийн багц, Засгийн газрын нөөц сангаар гаргахаар болсон байна. Дашрамд дурьдахад орон нутагт өвөлжилт хүндэрч болзошгүй энэ үед иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг цаг алдалгүй хүргэх тал дээр шуурхай арга хэмжээг авч, ашиглалт болон гүйлтийн нормын хугацаа дууссан, эвдрээд зогссон автомашин бүхий сумын эмнэлгүүдэд энэхүү машиныг олгох аж.