богино мэдээ New

Автобусны дулаалга, халаалтыг сайжруулахыг үүрэгдлээ

Энэ сарын 17-30-ны өдрүүдэд цаг агаарын онц аюултай үзэгдэл үүсэх төлөвтэй байгааг холбогдох байгууллагуудаас мэдээлсэн..

Сэтгүүлч Н.Баасандэмбэрэл

Энэ сарын 17-30-ны өдрүүдэд цаг агаарын онц аюултай үзэгдэл үүсэх төлөвтэй байгааг холбогдох байгууллагуудаас мэдээлсэн. Үүнтэй холбоотойгоор Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат цаг агаарын аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх төлөвлөгөөг гаргаад байна. Уг төлөвлөгөөнд хариуцлагатай жижүүрийг салбарын бүх байгууллагуудад томилон ажиллуулахыг холбогдох байгууллагуудад даалгалаа. Мөн цаг агаарын хүнд нөхцөл байдлыг даван туулах төлөвлөгөө гаргахыг үүрэгдсэн байна. Тодруулбал, улс, хот хоорондын болон ачаа, зорчигч тээврийн аж ахуй нэгж, тээвэрлэгч жолооч нарт шаардлагатай сэлбэг, шатахууныг нөөцлөх, техникийн үзлэгт хамрагдсан тээврийн хэрэгслийг үйлчилгээнд гаргах, албан ёсны зөвшөөрөлтэй тээврийн хэрэслээр үйлчлүүлэх ач холбогдлыг зорчигчдод сурталчлан таниулахыг даалгажээ. Түүнчлэн нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарийг хатуу мөрдүүлж, автобусны дулаалга, халаалтыг сайжруулахыг холбогдох газруудад хүргүүлсэн байна.