богино мэдээ New

Хэвлэлээр цацагдсан маргаанаас болж хүүхэд нь амиа хорлох үйлдэл гаргажээ

эцэг эхийнхээ маргаанаас болж бусдад гадуурхагдсаны улмаас сэтгэл санааны гүн дарамтанд орж амиа хорлох үйлдэл гаргаж улмаар сургуулиа хүртэл сольжээ. Харин дүү нар нь бусдын амнаас сонссон бүхнийг ээжээсээ асуух болсон аж..

   Сэтгүүлч Б.Туул

Гурван хүүхдийнхээ эцгийг хөнөөлгөхөөр шоронд ял эдэлж буй этгээдүүдэд 4,5 сая төгрөг амалсан Б гэгч эмэгтэйн талаархи мэдээлэл өнгөрсөн оны арванхоёрдугаар сард хэвлэл мэдээллээр багагүй цацагдсан.

Уг хэргийг хоёр ч удаа прокуророос хэрэгсэхгүй болгосон хэдий ч М.Э нь эхнэрээ олон удаа дарамталж “Батбүрдэл” ХХК минийх биш. Чи намайг уучлаарай гэх бичиг гаргаж өг” гэх мэтчлэн шаардах болсон байна. 

Олон жил ханилж гурван хүүхдийн эцэг эх болсон тэдний маргааныг шүүх хянан хэлэлцэж  “Хэргийн бүрэлдэхүүнгүй” гэх үндэслэлээр хаажээ.

Гэвч уг асуудал хэвлэл мэдээллээр олон нийтийн анхаарлыг хэт их татсан учраас хүүхдүүдэд нь хүндээр туссан байна. Б, Э нарын 13 настай том охин нь эцэг эхийнхээ маргаанаас болж бусдад гадуурхагдсаны улмаас сэтгэл санааны гүн дарамтанд орж амиа хорлох үйлдэл гаргаж улмаар сургуулиа хүртэл сольжээ. Харин дүү нар нь бусдын амнаас сонссон бүхнийг ээжээсээ асуух болсон аж.

Ийнхүү эхнэр, хүүхдүүдээ хүнд байдалд оруулсан М.Э гэгчид шүүхээс “Бусдын нэр хүндэд халдсан” хэмээн эрүүгийн хэрэг үүсгэж, цагдаагийн байгууллагаас дахин шалгаж эхэлсэн байна.

Өдгөө 35 настай М.Э гэгч нь зурхайч н.Хишигжаргал гэгчтэй нийлж гурван хүүхдийнхээ эхийг хүнд, ноцтой гэмт хэрэгт гүтгэж, цагдаагийн байгууллагад өгөөд зогсохгүй эхнэрийнхээ эх байх эрхийг нь хүртэл хоёр өдрийн хугацаагаар хасуулсан байдаг.

Энэ мэт хүүхэд, эмэгтэйчүүд гэр бүлийн хүчирхийллийн золиос болж, бие мах бодь, алдар хүндээрээ хохирсоор...

 Уг хэргийн үнэн мөнийг шүүхээр эцэслэн тогтоогоогүй байхад хэвлэл мэдээллээр хэт түгээсэн нь нэгэн гэр бүлийг ийнхүү хүндхэн байдалд хүргэжээ. Энэ үйл явдалд нөхрөө хүн хөлслөн хөнөөлгөх гэж оролдсон гэгдэх Б  ихэд гомдолтой байгаагаа ч хэлж буй юм.