богино мэдээ New

Өрхийн эмнэлгээсээ А амин дэмээ аваарай

Улаанбурхан өвчний хүндрэлээс урьдчилан сэргийлдэг өндөр тунт А амин дэмийг энэ сарыг дуустал өрхийн эрүүл мэндийн төвүүдээр олгож байна. .

Сэтгүүлч Н.Баасандэмбэрэл

Улаанбурхан өвчний хүндрэлээс урьдчилан сэргийлдэг өндөр тунт А амин дэмийг  энэ сарыг дуустал өрхийн эрүүл мэндийн төвүүдээр олгож байна. Ингэхдээ зургаан сартайгаас таван нас хүртлэх хүүхдүүдэд олгох юм.

А аминдэм нь хүүхдийн дархлааг дэмжин хүүхдийн өсөлт хөгжил, харааны  үйл ажиллагааг дэмждэг байна.  Тодруулбал, зургаан  сартайгаас нэг нас хүртлэх хүүхдэд 100 мянган нэгж тунтай цэнхэр А амин дэмийг өгдөг. Харин 1-5 настай хүүхдүүдэд 200 мянган нэгж тунтай улаан өнгөтэй А амин дэмийг уулгадаг аж. 

Дашрамд дурьдахад, тус амин дэм нь зургаан сарын турш хүүхдэд шаардлагатай А амин дэмийн хэрэгцээг хангадаг байна.