богино мэдээ New

Өнөөдөр: ЕБС-ийн 25000 багшид зөөврийн комьютер бэлэглэнэ

Монголын Ерөнхий боловсролын сургуулийн 25.000 багш бүрт зөөврийн компьютер, Ерөнхий боловсролын сургууль бүрт зөөврийн лаборатори олгох ёслолын ажиллагаа болно..

WWW.TUGEENE.MN өнөөдөр болох үйл явдлаас онцлон хүргэж байна.

  • 11:00 цагт Дуу бүжгийн эрдмийн театрт Монголын Ерөнхий боловсролын сургуулийн 25.000 багш бүрт зөөврийн компьютер, Ерөнхий боловсролын сургууль бүрт зөөврийн лаборатори олгох ёслолын ажиллагаа болно. Боловсролын салбарт өрнөж буй түүхэн үйл явдалд Монгол улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, БСШУ-ны сайд Л.Гантөмөр нар оролцох юм байна.
  • 12:00 цагт нийслэл хотноо Спортын төв ордны хурлын зааланд Монголын жүдо бөхийн холбоо, Talk talk English төвтэй хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурна. Ингэснээр жүдо бөхийн насанд хүрэгчид болон залуучуудын шигшээ багийн тамирчид Talk talk English төвд хөнгөлөлттэй үнээр суралцах юм. Мөн саяхан болж өнгөрсөн залуучуудын ДАШТ-ий медальтнуудыг Talk talk English төв Англи хэл сурах эрхийн бичгээр шагнах аж. Түүнчлэн манай оронд ОХУ-ын нэгдүгээр шигшээ багийн тамирчид, дасгалжуулагч нар ирсэнтэй холбогдуулан сонирхолтой мэдээллүүдийг хүргэх юм. Мөн 60 кг-ын жинд цахиур хагалаад байгаа жүдо бөхийн шигшээ багийн гишүүн ОУХМ Ц.Цогтбаатартай уулзаж ярилцлага авч болох талаар зохион байгуулагчдын зүгээс онцоллоо. Холбоо барих утас 99067060
  • 12:30 цагт ”Хот хөгжүүлэлтийн шийдэл” ТББ, “JCI Монгол” байгууллагаас “Монгол хүний хамгийн муухайн араншин” үндэсний хэмжээний судалгааны дүнг танилцуулна
  • 13.00 цагт Дорнод аймгийн Халхгол сумын Засаг дарга П.Мөнхтайван, сумын иргэдийн өмгөөлөгч Н.Батбаяр, “Халх гол-миний нутаг” ТББ хамтран “Халх гол” хөдөө аж ахуйн чөлөөт бүсийн асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.
  • Сагсан бөмбөгийн нэрт тамирчин Д.Даваахүүгийн нэрэмжит U-19 насны УАШТ Спортын төв ордонд эхлэх бөгөөд Нээлтийн үйл ажиллагаа 12:00 цагаас болно. Лавлах утас 90111185