богино мэдээ New

Хүүхэд харах үйлчилгээ хэвийн үргэлжилнэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Хүүхэд харах үйлчилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийв..

Сэтгүүлч Н.Баасандэмбэрэл

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Хүүхэд харах үйлчилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.

Тус хуулийн хэрэгжилтийг УИХ-аас хойшлуулаад байсан юм. Гэхдээ УИХ-ын чуулганы энэ сарын 3-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийх үед  хүүхэд харах үйлчилгээний төсвийн санхүүжилтэд 5,8 тэрбум төгрөгийг нэмж тусгах саналыг гишүүд дэмжсэн.

Чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаар тус хуулийг хуралдаанд оролцсон гишүүдийн  88.7 хувь дэмжсэнээр баталлаа.

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 2557 иргэн хүүхэд харагчийн гэрчилгээ авсан бөгөөд энэ үйлчилгээнд нийт 6353 хүүхэд хамарч, 1206 хүүхэд харагч ажиллаж байгаа юм.