богино мэдээ New

Сургууль, цэцэрлэгийн орчинд газар олгохгүй

Хотын захирагч нийтийн эзэмшлийн талбайд шинээр газар олгохыг хориглосон захирамж гаргалаа. .

Сэтгүүлч Н.Баасандэмбэрэл

Хотын  захирагч нийтийн эзэмшлийн талбайд шинээр газар олгохыг хориглосон захирамж гаргалаа. Нийтийн зориулалттай орон сууцны хороолол дундах болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн ойр ойр орчмын нийтийн эдэлбэрийн газарт орон сууц, конторын барилга барих зориулалтаар шинээр газар олгохгүй. Энэ нь оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, зүлэг, мод, бут, сөөг, гэрэлтүүлэг, хүүхдийн тоглоомын талбай, автомашины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламжийг нэмэгдүүлэх зорилготой юм.