богино мэдээ New

Төөрсөн иргэдийг эрэн хайсаар байна

Онцгой байдлын ерөнхий газраас өгч буй мэдээллээр арваннэгдүгээр сарын 5-6-нд шилжих шөнө орон нутгийн замын осол, эндэгдлийн дуудлага олоноор ирсэн байна..

Сэтгүүлч Н.Баасандэмбэрэл

Онцгой байдлын ерөнхий газраас өгч буй мэдээллээр арваннэгдүгээр сарын 5-6-нд шилжих шөнө орон нутгийн замын осол, эндэгдлийн дуудлага олоноор ирсэн байна.

 Дархан-Уул аймгийн Орхон сумын 3 дугаар баг Хамар даваан дээр  хоёр хүнтэй “X-TRAIL”  авто машины кроп  эвдэрлээ гэсэн дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 3 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж иргэн А /56 настай эмэгтэй/, Г /52 настай эрэгтэй/ нарыг аварч, эвдэрсэн автомашиныг зөөвөрлөж Дарханд аваачсан байна. Мөн Завхан аймгийн Тэс сумын Баян уул багийн Шонтой мөргүү гэдэг газар иргэн М-ийн “X-TRAIL” машин цасанд суусныг тус аймгийн Онцгой байдлын газрын 4 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 6 иргэнийг хөлдөж осгох эрсдлээс аварчээ. Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон багийн Хийдийн өвөр гэдэг газар /Сумын төвөөс зүүн зүгт 25 км-т/ “PRADO” загварын автомашинтай иргэн Д /37 настай, эрэгтэй/, О /38 настай, эмэгтэй/, Б /68 настай, эрэгтэй/, Б /65 настай, эмэгтэй/, Т /19 настай, эмэгтэй/ нарын 5 хүн Дархан-Уул аймаг руу өчигдөр 19:00 цагт гараад сураггүй байна гэсэн дуудлага урьд шөнө 00:48 цагт аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын 5 албан хаагч, 1 техниктэйгээр эрэн хайсаар байна гэж ОБЕГ-аас мэдээлэв.