богино мэдээ New

Гандан орчмыг төвийн шугамд холбоно

Гандан орчмын айл өрх төвийн шугамд холбогдох хүсэлтээ үе үеийн Засаг дарга нарт удаа дараа тавьдаг байсан хэдий ч төдийлөн үр дүнд хүрдэггүй байсан..

Сэтгүүлч Н.Баасандэмбэрэл

Гандан орчмын айл өрх төвийн шугамд холбогдох хүсэлтээ үе үеийн Засаг дарга нарт удаа дараа тавьдаг байсан хэдий ч төдийлөн үр дүнд хүрдэггүй байсан. Тэгвэл энэ онд тус А бүсийн 55.8 га талбайн инжнержлэлийн зураг төслийг гаргах төсвийг УИХ-аар хэлэлцэж баталлаа. Тодруулбал, зураг төсөл гаргахад нийт 202 сая төгрөг шаардлагатай гэж үзсэн байна. Гандангийн дэнж буюу Баянгол дүүргийн 16 дугаар хороонд нийт 7600 айл өрх амьдардаг.