богино мэдээ New

Олимпийн медальтнуудад мөнгөн шагнал гардууллаа

30 сая төгрөг, дасгалжуулагч нарт мөнгөн шагналын 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн шагналыг олгоно гэж заасан. Үүний дагуу Олимпын мөнгөн медальт, гавъяат тамирчин Д.Сумъяа, Олимпын хүрэл медальт Д.Отгондалай, Паралимпийн наадмын хүрэл медальт Б.Ууганхүү, Э.Содномпилжээ, дасгалжуулагч Б.Нарантуяа, Д.Батсүрэн, Ш.Энхсайхан нарт Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь нар шагналаа..

     Сэтгүүлч Х.Мөнгөнцэцэг

   Зуны олимпийн 31 дахь наадам  өнгөрсөн наймдугаар сарын 5-21-ний өдрүүдэд Бразил улсын Рио Де Жанейро хотноо зохион байгуулагдсан.  Олимпийн наадамд амжилт гаргасан тамирчин, дасгалжуулагчдад Засгийн газрын мөнгөн шагнал гардуулах ёслол өнөөдөр Төрийн ордонд боллоо.  

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 64 дүгээр тогтоолоор олимпийн мөнгөн медаль хүртсэн тамирчинд 60 сая төгрөг, хүрэл медаль хүртсэн тамирчид 30 сая төгрөг, дасгалжуулагч нарт мөнгөн шагналын 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн шагналыг олгоно гэж заасан. Үүний дагуу Олимпын мөнгөн медальт, гавъяат тамирчин Д.Сумъяа, Олимпын хүрэл медальт Д.Отгондалай, Паралимпийн наадмын хүрэл медальт Б.Ууганхүү, Э.Содномпилжээ, дасгалжуулагч Б.Нарантуяа, Д.Батсүрэн, Ш.Энхсайхан нарт Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь нар шагналаа.

      “Спорт бол Монгол Улсыг дэлхийд сурталчлах гол салбар. Үүний төлөө хөлс хүчээ урсгаж байгаа тамирчдадаа талархлаа” хэмээн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэллээ.