богино мэдээ New

С.Батболд: Хуульд заасан журмын дагуу орон сууцны асуудлыг шийдвэрлэх болно

Мөн газар өмчлөлийн асуудал дээр анхааран ажиллах хэрэгтэй. Өнөөдрийн хуралдааны протоколыг холбогдох мэргэжлийн байгууллагуудад нь хүргүүлж ажиллах болно.

Сэтгүүлч Х.Мөнгөнцэцэг

    Нийслэлийн Засаг даргын дэргэдэх “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөл” өнөөдөр хуралдлаа. Хуралд оролцсон Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үндэсний холбоо, иргэний нийгмийн байгууллагуудын хийж хэрэгжүүлсэн ажил болон Засаг даргын 2017 оны төсвийн төсөлд өгөх саналаа танилцуулсан юм.

Мөн өмнө нь уг зөвлөлөөр хэлэлцэгдэж байсан ч хэрэгжээгүй цаашид хийж гүйцэтгэх ажлын талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдод танилцуулав. Үүнд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг орон сууцжуулах, газар худалдан авах боломжоор хангах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ашиглалтад оруулах барилгыг хүлээн авах комиссын бүрэлдэхүүнд тэдний төлөөллийг оролцуулах зэрэг олон санал багтсан байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Эдгээр асуудлыг цаашдаа бодлогын хэмжээнд анхаарах ёстой. Тодорхой хуульд заасан журмын дагуу орон сууцны асуудлыг шийдвэрлэх болно. Мөн газар өмчлөлийн асуудал дээр анхааран ажиллах хэрэгтэй. Өнөөдрийн хуралдааны протоколыг холбогдох мэргэжлийн байгууллагуудад нь хүргүүлж ажиллах болно” хэмээн хэллээ.