богино мэдээ New

Риогийн олимпийн медальтнууд өнөөдөр мөнгөн шагналаа хүртэнэ

Засгийн газрын тогтоолд олимпийн мөнгөн медаль хүртсэн тамирчин 60 сая, хүрэл медаль хүртсэн тамирчин 30 сая төгрөг нэг удаа, дасгалжуулагч энэхүү мөнгөн шагналын 50 хувьтай тэнцэх мөнгөн шагнал авахаар заасан байдаг..

Сэтгүүлч Н.Баасандэмбэрэл

Засгийн газрын тогтоолд олимпийн мөнгөн медаль хүртсэн тамирчин 60 сая, хүрэл медаль хүртсэн тамирчин 30 сая төгрөг нэг удаа, дасгалжуулагч энэхүү мөнгөн шагналын 50 хувьтай тэнцэх мөнгөн шагнал авахаар заасан байдаг.

Энэхүү тогтоолын дагуу өнөөдөр 12.00 цагт Төрийн ордны "Ёслол хүндэтгэлийн А" танхимд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат олимпоос мөнгөн медаль хүртсэн Д.Сумъяа, хүрэл медальт Д.Отгондалай болон паралимпийн хүрэл медальт Б.Ууганхүү, Э.Содномпэлжээ нарт мөнгөн шагналыг олгохоор болжээ.