богино мэдээ New

Даамчин Э.Хүслэн дэлхийн аварга боллоо

Турк улсын Измир хотноо үргэлжилж байгаа өсвөр, залуучуудын даамын ДАШТ-ий блиц төрлийн тэмцээний 11 хүртэлх насны охидын ангилалд Монгол Улсын тамирчин Энхболдын Хүслэн тэргүүн байр эзэлж Дэлхийн аварга боллоо..

Турк улсын Измир хотноо үргэлжилж байгаа өсвөр, залуучуудын даамын ДАШТ-ий блиц төрлийн тэмцээний  11 хүртэлх насны охидын ангилалд Монгол Улсын тамирчин Энхболдын Хүслэн тэргүүн байр эзэлж Дэлхийн аварга боллоо.

Тэрбээр 9 өрөг тоглосноос 6 хожиж, 3 тэнцэн 15 оноогоор нийт оролцогч 28 тамирчныг манлайлан Дэлхийн аваргын алтан медалийн болзлыг хангажээ. Мөн энэ насны ангилалд өрсөлдсөн Нямхүүгийн Налжормаа 14 оноогоор хүрэл медаль хүртсэн байна. Мөнгөн медалийг ОХУ-ын даамчин С.Апросимова хүртжээ.

Харин 14 хүртэлх насны ангилалд өрсөлдсөн дэлхийн даамын холбооны дэд мастер Баярын Мишээл 12 оноогоор хүрэл медалийн болзол хангасан амжилт үзүүлэв.