богино мэдээ New

НӨАТ-ын азтануудын хонжворыг олгож эхэллээ

ТЕГ-ын удирдлагууд өнөөдөр НӨАТ-ын урамшуулал сугалааны 16 дахь тохирлоос 4 сая болон 500 мянган төгрөгийн азтан болсон таван иргэнд батламж гардууллаа..

Сэтгүүлч Н.Баасандэмбэрэл 

ТЕГ-ын удирдлагууд өнөөдөр НӨАТ-ын урамшуулал сугалааны 16 дахь тохирлоос 4 сая болон 500 мянган төгрөгийн азтан болсон таван иргэнд батламж гардууллаа. Мөн энэ үеэр 16 дахь тохирлын азтануудын хонжвор энэ сарын 27-ны өдрөөс буюу өчигдрөөс эхлэн дансанд нь байршиж эхэлснийг дуулгалаа.

Одоогийн байдлаар 15 удаагийн тохирлоос 20 мянган төгрөгийг 57 мянга 566, 100 мянган төгрөгийг 6 мянга 636, 500 мянгыг 695 иргэн хожжээ. Харин 4 сая төгрөгийг 77, 20 сая төгрөгийн 7 иргэн хожсон бол 200 болон 400 сая төгрөгийн эзнээр тус бүр нэг хүн тодроод байгаа юм.

Азтануудад нийт 2 тэрбум 610 сая төгрөг олгоод байгаа юм. Харин энэ сарын 16-нд болсон 16 дахь удаагийн тохирлоос 6 мянга 28 азтан тодорсон бөгөөд үүнээс 4 иргэн 4 сая, 76 хүн 500 мянган төгрөг хожсон гэсэн мэдээ байна. Дараагийн сугалааны тохиорол ирэх сарын 20-нд болно. Уг тохиролд энэ сарын 12-ноос 31-нд олгосон бүх баримт хамрагдах аж.