богино мэдээ New

Олон Улсын кино наадмыг Монголын уран сайхны кино нээнэ

Оросын Бүгд Найрамдах Башкортостан Улсын нийслэл Уфа хотод 3 дахь удаагаа болж буй Мөнгөн Акбузат /далавчтай шидэт үлгэрийн морь/ кино урлагийн наадмыг Монголын уран сайхны “Ээж“ киногоор өнөөдөр нээнэ..

Сэтгүүлч Н.Баасандэмбэрэл

Оросын Бүгд Найрамдах Башкортостан Улсын нийслэл Уфа хотод 3 дахь удаагаа болж буй Мөнгөн Акбузат /далавчтай шидэт үлгэрийн морь/ кино урлагийн наадмыг Монголын уран сайхны “Ээж“ киногоор өнөөдөр нээнэ.

"Чононгоо фильм продакшн"-нийн "Ээж" кинонд Монгол ахуй, эхийн сэтгэл, өвөрмөц сэтгэлгээг харуулж чадсанаараа онцлогтой. Тус киноны ээжийн дүрийг Ардын жүжигчин Д.Мэндбаяр бүтээсэн юм.

Энэхүү наадамд бүрэн хэмжээний, богино хэмжээний, баримтат, анимэйшн төрлийн кинонууд оролцдог байна. Цөөнх үндэстний орнуудыг хамардаг тус наадамд 42 бүтээлийг дэлгэцэнд толилуулах юм.

Үндсэн 9 номинациар шилдэг бүтээлийг шалгаруулан энэ сарын 28-нд шагнал гардуулах үйл ажиллагаа болох аж.