богино мэдээ New

Урьдчилгаа 30 хувийн санхүүжилтийн эх үүсвэрийг шалгахгүй

Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр Монголбанкны Ерөнхийлөгчтэй хийсэн уулзалтын үеэр ипотекийн зээлийн хугацааг уртасгаж үргэлжлүүлэх талаар судлах саналыг Төв банкинд тавьжээ..

Сэтгүүлч Н.Баасандэмбэрэл

     Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр Монголбанкны Ерөнхийлөгчтэй хийсэн уулзалтын үеэр ипотекийн зээлийн хугацааг уртасгаж үргэлжлүүлэх талаар судлах саналыг төв банкинд тавьжээ. Мөн уулзалтаар ипотекийн зээл шинээр авах иргэдийн урдчилгаа 30 хувийн төлбөрийн санхүүжилтийн эх үүсвэрийг шалгахыг зогсоосон байна. Өөрөөр хэлбэл, зээл авах хүсэлтэй иргэний зөвхөн арилжааны банкинд зээлтэй эсэхийг шалгах ажээ. Түүнчлэн ипотекийн таван хувийн хүүтэй зээлийн шугам зогссон хэдий ч зээлд хамрагдсан бүх хүсэлтийг санхүүжүүлээд зогсоосон. Санхүүжүүлэх эх үүсвэр байвал орон нутагт энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжтой гэдэгт хоёр тал санал нэгдсэн байна.