богино мэдээ New

Автобусанд гар утсаа уншуулж зорчдог болно

Авто­бусны “U Money” картын шинэчлэлийг ирэх сараас хэрэг­жүүлэхээр болж, нэн тэр­гүүнд карт уншуулахгүй автобусаар зорчих шийдэлд хүрчээ..

Сэтгүүлч Н.Баасандэмбэрэл

Авто­бусны “U Money” картын шинэчлэлийг ирэх сараас хэрэг­жүүлэхээр болж, нэн тэр­гүүнд карт уншуулахгүй автобусаар зорчих шийдэлд хүрчээ. Тодруулбал, иргэд гар утасны симдээ автобусны картын чип суулгах юм байна. Өөрөөр хэлбэл иргэд автобусанд гар утсаа уншуулаад үйлчлүүлдэг болох аж.

Эхний ээлжинд "Юнител" компанитай гэрээ багуулан чиптэй сим карт оруулж ирээд байгаа ба ирэх сард худалдаанд гаргахаар төлөвлөжээ. Харин бусад операторуудтай уулзалт хийж, мэдээлэл солил­цох шатандаа явж байгаа талаар “Улаанбаатар смарт карт” компаниас мэдээллээ. 

Түүнээс гадна банкны картуу­дад чипээ суурилуулах бо­ломжийг бүрдүүлжээ. Эхний ээлжид “Голомт”, “Худалдаа хөгжлийн банк”, “Хаан” банкны картад чип суулгахаар болжээ. Ингэснээр иргэд нэг картаараа банкны гүйлгээ болон автобусны төл­бөрөө хийх боломжтой болох аж.