богино мэдээ New

Манай орны нөхцөлд өвлийн дугуй хамгийн тохиромжтой

Хүйтний улирал эхэлж байгаатай холбогдуулан автомашины дугуйны талаарх мэдээллийг та бүхэнд хүргэж байна..

Сэтгүүлч Н.Баасандэмбэрэл

Хүйтний улирал эхэлж байгаатай холбогдуулан автомашины дугуйны талаарх мэдээллийг та бүхэнд хүргэж байна. Өвлийн улиралд мөстсөн, хөлдсөн замаар зорчино гэдэг жолооч нарын хувьд нэлээд сонор сэрэмж шаарддаг. Жолооч нарын хувьд дөрвөн улиралын дугуй тавьчихвал болно гэж боддог. Тэгвэл энэхүү дугуй нь хальтиргаа гулгаанд тийм ч өндөр үзүүлэлттэй байж чаддаггүй байна.

Өвөл & зуны дугуй юугаараа ялгаатай вэ?

Дугуйн шинж чанар гадна орчны температураас шууд хамааралтай байдаг. Жишээ нь агаарын температур целсийн +7 хэмээс доош ороход дугуйн резиний уян хатан чанар алдагдан хатуурч, замтай харьцах зууралданги байдал нь алдагддаг. Тэгвэл манай орны өвлийн дундаж температур -25 хэм байдаг гэвэл дугуйн шинж чанар ямар болох бол гэж та бодож байна? Үүнээс үүдэн дугуйн өвөл, зун гэсэн ялгаатай байдаг. Өвлийн дугуйн орц найрлагад ихэвчлэн Цайрын (High Silica) агууламжийг зөвхөн хээнд оруулснаар температурын нөлөөнөөс хамаарч шинж чанараа алдах нь бага буюу өвлийн сэрүүнд замтай харьцах зууралданги чанар өндөртэй болдог. Тэрнээс биш дугуй бүхэлдээ зөөлөн, уян хатан шинж чанартай биш харин хээ нь зөөлөн баларуул шиг байдаг. Тиймээс дугуй үйлдвэрлэгч нар ийм дугуйн хээний элэгдэл 80 хувьд хүрсэн бол өвлийн нөхцөлд цаашид ашиглахгүй байхыг зөвлөдөг. Гэхдээ дан ганц орц, найрлагаас гадна дугуйн хээ чухал ач холбогдолтой.

Өвлийн дугуйн хээ ямар байдаг вэ?

Ихэнх өвлийн дугуй дөрвөлжин боорцог хэлбэртэй, тэр дөрвөлжин хээний дунд бичил зиг заг зүсэлт ихтэй байдаг. Дугуй замтай харьцах үед олон зүсэлтийн завсар цасыг шигтгэж оруулснаар барьцалдах шинж чанар нэмэгдэхээс гадна машин эргэлт хийх үед замаас гарч гулсахаас хамгаалсан байдаг. Том том хээний зүсэлт нь дугуй нь өөрт наалдсан цас, мөс, усыг зайлуулах зориулалттай. Зарим дугуй үйлдвэрлэгч нар дугуйн хээнд шилний үртэстэй хийсэн байдаг нь бас л барьцалдах шинж чанарыг нэмэгдүүлэх технологи юм. Аюулгүй байдал талаасаа автомашиныг зогсоох чадвар 30-40 % аар илүү байдаг, эргэх үед халтирч гулгахгүй, байрнаас хөдлөх үед хий эргэхгүй давуу талтай байдаг.