богино мэдээ New

Шинэ орон сууцны үнэ өсч, хуучин орон сууцны үнэ буурчээ

Шинэ орон сууцны үнэ өсч, хуучин орон сууцны үнэ буурсан байна.

Сэтгүүлч Н.Баасандэмбэрэл

     Энэ оны есдүгээр сарын байдлаар орон сууцны үнийн индекс өнгөрсөн оны мөн үеэс 7.3 хувиар буурсан байна. Орон сууцны үнийн индексийг харвал шинэ орон сууцны үнэ өссөн ч хуучин орон сууцны үнэ бага зэрэг буурчээ. Шинэ орон сууц буюу байрны гэрчилгээ нь гараагүй орон сууцны нэг ам метрийн дундаж үнэ есдүгээр сарын байдлаар хоёр сая 36 мянган төгрөг байв. Энэ нь өмнөх сараас 0.3 хувиар өссөн үзүүлэлт боловч жилийн дүнгээр хагас хувиар буурсан үзүүлэлт болж байгаа юм. Нийслэлийн Сүхбаатар дүүрэгт шинэ орон сууцны үнэ хамгийн өндөр байгаа бол Сонгинохайрхан дүүрэгт хямд байгаа талаар Орон сууцны үнийн индексийн судалгааны “Тэнхлэг Зууч” компани мэдээлж байна. Судалгаанаас үзэхэд хуучин хоёр өрөө орон сууцны дундаж үнэ 76.4 сая төгрөг болж, өмнөх сараас 0.8 хувиар буурчээ. Энэ нь жилийн дүнгээр 13.9 хувиар хямдраад байгаа гэсэн үг юм. Тус компанийн онцолж буйгаар иргэд хоёр өрөө байр худалдан авах боломж нь 3-4 өрөө байр худалдан авахаас харьцангуй их байгаа аж. Түүнчлэн Сүхбаатар дүүрэгт хуучин орон сууц хамгийн үнэтэй байгаа бол Сонгинохайрхан дүүрэгт мөн л хамгийн хямд байна.