богино мэдээ New

НӨАТ-аас чөлөөлөх бараа

гаалийн байгууллагаас баталсан, зорчигчдод татваргүй нэвтрүүлэхийг зөвшөөрсөн хэмжээ бүхий зорчигчдын биедээ авч яваа хувийн хэрэглээний бараа;.

2016 оны 09 сарын 09

13.1.Дараахь барааг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлнө:

13.1.1.гаалийн байгууллагаас баталсан, зорчигчдод татваргүй нэвтрүүлэхийг зөвшөөрсөн хэмжээ бүхий зорчигчдын биедээ авч яваа хувийн хэрэглээний бараа;

13.1.2.Монгол Улсын нутаг дэвсгэрт байнга оршин суудаг гадаадын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, Нэгдсэн үндэсний байгууллага түүний төрөлжсөн салбарын хэрэгцээнд зориулан импортолсон бараа;

13.1.3.Монгол Улсаас гадаад улсад суугаа дипломат төлөөлөгчийн болон консулын газрын албан ажлын болон тэдгээрт ажиллагчдын хувийн хэрэгцээнд зориулан худалдаж авсан бараа, ажил, үйлчилгээг тухайн улсад албан татвараас чөлөөлдөг бол тэр улсаас Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн болон консулын газрын албан ажлын болон тэдгээрт ажиллагчдын хувийн хэрэгцээнд зориулж Монгол Улсын нутаг дэвсгэрт худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээ;

13.1.4.гадаад улсын Засгийн газар, төрийн бус байгууллага, олон

улсын болон буяны байгууллагаас буцалтгүй болон хүмүүнлэгийн тусламжаар авсан бараа;

13.1.5.хөгжлийн бэрхшээлтэй иргэний хэрэглээнд зориулсан тусгай зориулалтын хэрэгсэл, тоног төхөөрөмж, автотээврийн хэрэгсэл; /Энэ заалтыг 2007 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

13.1.6.зэвсэгт хүчин, цагдаа, улсын аюулгүй байдлыг хангах, шүүхийн шийдвэр биелүүлэх, авлигатай тэмцэх байгууллагын хэрэгцээнд зориулан импортоор авч байгаа зэвсэг, тусгай техник хэрэгсэл; /Энэ заалтад 2014 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

13.1.7.иргэний агаарын зорчигч тээврийн хөлөг, түүний сэлбэг;

13.1.8.орон сууцны зориулалтаар ашиглаж байгаа байр буюу түүний хэсгийг борлуулсны орлого;

13.1.9. газрын тосны салбарт бүтээгдэхүүн хуваах талаар Засгийн газартай байгуулсан гэрээний дагуу газрын тос хайх, олборлох, ашиглах үйл ажиллагаанд зориулан импортолсон техник, тоног төхөөрөмж, материал, түүхий эд, сэлбэг хэрэгсэл, автобензин, дизелийн түлш/Энэ заалтыг 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

13.1.10.эмчилгээний зориулалтаар хэрэглэх цус, цусан бүтээгдэхүүн, эд эрхтэн;

13.1.11.хийн түлш, түүний сав, тоног төхөөрөмж, тусгай зориулалтын машин, механизм, техник, хэрэгсэл, тоноглол;

13.1.12.гадаад улсад захиалгаар хийлгэсэн Монгол Улсын мөнгөн тэмдэгт;

13.1.13.борлуулсан алт;

13.1.14.борлуулсан сонин;

13.1.15. Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын туршилтын бүтээгдэхүүн. /Энэ заалтыг 2006 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар нэмсэн/

13.1.16.энэ хуулийн 12.1.7-д зааснаас бусад уул уурхайн бүтээгдэхүүн. /Энэ заалтыг 2009 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн./

13.1.17.банк, банк бус санхүүгийн байгууллага болон бусад хуулийн этгээдээс банк, тусгай зориулалтын компани, орон сууцны санхүүжилтийн компанид хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах зориулалтаар шилжүүлсэн зээл, санхүүгийн түрээсийн гэрээнээс үүсэх болон бусад шаардах эрх. /Энэ заалтыг 2010 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн/

13.1.18.газар тариалан эрхлэгчийн дотооддоо тарьж борлуулсан үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, үйлдвэрлэсэн гурил; /Энэ заалтыг 2011 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар нэмсэн/

13.1.19.Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрийн аргаар төхөөрч бэлтгэн дотооддоо борлуулсан тураг болон шулж ангилсан мах, боловсруулаагүй дотор эрхтэн, дайвар бүтээгдэхүүн; /Энэ заалтыг 2011 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар нэмсэн/

13.1.20.Монгол Улсын нутаг дэвсгэрт дотоодын түүхий эдээр үйлдвэрийн аргаар боловсруулан дотооддоо борлуулсан хүнсний сүү, сүүн бүтээгдэхүүн. /Энэ заалтыг 2011 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар нэмсэн/

13.1.21.Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэсэн, үйлдвэрлэн борлуулсан жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл. /Энэ заалтыг 2011 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн/

13.1.22.инновацийн төслөөр дотоод, гадаадын зах зээлд шинэ бараа, бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулахад шаардлагатай, дотоодод үйлдвэрлэдэггүй түүхий эд, материал, урвалж бодис. /Энэ заалтыг 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/

13.1.23.соёлын өвийг судалж шинжлэх, сэргээн засварлахад ашиглах техник, тоног төхөөрөмж, бодис, багаж хэрэгсэл, материал. Энэ жагсаалтыг Засгийн газар батална. /Энэ заалтыг 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн/

13.1.24.нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арав дахин, зөөврийн компьютерийн хувьд гуч дахин нэмэгдүүлснээс тус тус дээшгүй үнийн дүнтэй, ижил төрлийн хоёроос илүүгүй бараа бүхий хувь хүний нэр дээр илгээсэн улс хоорондын шуудангийн илгээмж. /Энэ заалтыг 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар нэмсэн бөгөөд үүнийг 2015 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

13.1.25.гэрээлэгч болон туслан гүйцэтгэгч нь газрын тос, уламжлалт бус газрын тостой холбогдсон үйл ажиллагаанд зориулан хайгуулын нийт хугацаанд болон ашиглалтын эхний таван жилийн хугацаанд импортолсон тусгай зориулалтын машин, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, тоноглол, түүхий эд, материал, химийн болон тэсрэх бодис, сэлбэг хэрэгсэл; /Энэ заалтыг 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар нэмсэн/

13.1.26.газрын тос болон уламжлалт бус газрын тостой холбогдсон тайлан материал, дээж болон газрын тос. /Энэ заалтыг 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар нэмсэн/

13.1.27.чөлөөт бүсэд зорчигчийн худалдаж авсан 3.0 сая төгрөг хүртэл үнийн дүнтэй бараа. /Энэ заалтыг 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн/

13.2.Энэ хуулийн 13.1.11, 13.1.21, 13.1.22-т хамаарах барааны жагсаалтыг Засгийн газар батална. /Энэ хэсэгт 2011 оны 2 дугаар сарын 9, 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар тус тус өөрчлөлт оруулсан/

13.3.Арван мянган төгрөгөөс доош үнэтэй бараа, ажил, үйлчилгээг нэг удаа худалдан авахад энэ хуулийн 13.1.3 дахь заалт хамаарахгүй.

13.4.Тусгай зориулалтын бус автомашин худалдан авахад энэ хуулийн 13.1.6 дахь заалт хамаарахгүй.

13.5.Худалдах зориулалтаар шинээр барьсан орон сууцны зориулалттай байр, түүний хэсэгт энэ хуулийн 13.1.8 дахь заалт үйлчлэхгүй.

13.6.Дараахь үйлчилгээг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлнө:

13.6.1.валют солих үйлчилгээ;

13.6.2.мөнгө хүлээн авах, шилжүүлэх, баталгаа, төлбөрийн нэхэмжлэл гаргах, вексель, хадгаламжийн данстай холбогдсон банкны үйлчилгээ;

13.6.3.даатгал, давхар даатгал, эд хөрөнгийн бүртгэлийн үйлчилгээ;

13.6.4.үнэт цаас, хувьцаа гаргах, шилжүүлэх, хүлээн авах, тэдгээрт баталгаа гаргах үйлчилгээ;

13.6.5.урьдчилгаа, зээл олгох үйлчилгээ;

13.6.6.нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийг байршуулсны хүүг олгох, шилжүүлэх үйлчилгээ;

13.6.7.банкны болон санхүүгийн түрээсийн хүү, ногдол ашиг, зээлийн баталгааны хураамж, даатгалын гэрээний хураамж төлөх үйлчилгээ;

13.6.8.орон сууцны зориулалтаар баригдсан байр болон түүний тодорхой хэсгийг түрээслэх үйлчилгээ;

13.6.9.боловсролын болон мэргэжлийн сургалт явуулах тусгай зөвшөөрөлтэй иргэн, хуулийн этгээдийн эрхлэн гүйцэтгэж байгаа дүрэмд нь заасан боловсрол, мэргэжил олгох үйлчилгээ;

13.6.10.эрүүл мэндийн үйлчилгээ;

13.6.11.шашны байгууллагын үйлчилгээ;

13.6.12.төрийн байгууллагаас үзүүлж байгаа үйлчилгээ; Үүнд Засгийн газар, түүний агентлагууд, төсөвт байгууллагуудаас үзүүлж байгаа төрийн үйлчилгээ хамаарна. /Энэ заалтыг 2009 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

13.6.13.Авто тээврийн тухай[3] хуулийн 3.1.11-т заасан нийтийн тээврийн үйлчилгээ;

13.6.14.аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээд гадаад улсын аялал жуулчлалын байгууллагатай гэрээ байгуулж жуулчдыг нь хүлээн авах, уг үйлчилгээг төлөвлөх, сурталчлах, бичиг баримтыг нь бүрдүүлэх зэргээр гадаадын жуулчдад үзүүлсэн /туроператор/ үйлчилгээ.

13.6.15.соёлын өвийг сэргээн засварлах үйлчилгээ. /Энэ заалтыг 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн/

13.7.Жилийн 10.0 сая ба түүнээс доош төгрөгийн борлуулалтын орлоготой үйлдвэрлэл, ажил, үйлчилгээ эрхлэгчид /импортлогчоос бусад/-ийг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлнө.

13.8.Эм, эм бэлдмэл, эмнэлгийн багаж, техник хэрэгсэл үйлдвэрлэх, худалдан борлуулахад энэ хуулийн 13.6.10 дахь заалт үйлчлэхгүй.

13.9.Энэ хуулийн 13.6.14-т заасан үйлчилгээнд жуулчдад үйлчлэх бааз, ресторан, жуулчин тээвэрлэх, газарчлах болон зочид буудлын үйлчилгээ хамаарахгүй.

13.10.Гадаадын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, тэдгээрт ажиллагчдад энэ хуулийн 13.1.3-т заасан албан татварын чөлөөлөлтийг эдлүүлэхдээ, төлсөн албан татварыг нь буцаан олгох зарчмыг баримтална.

13.11.Бараа, ажил, үйлчилгээг үйлдвэрлэлийн дотоод эргэлтэд ашигласнаас бусад хэлбэрээр бусдад үнэ төлбөргүй шилжүүлсэн буюу хувийнхаа хэрэгцээнд ашигласан бол нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхгүй.

13.12.Энэ хуулийн 13.1.18-13.1.20-д заасан барааг худалдан авч зуучлан борлуулахад энэ хуулийн 13.1 дэх хэсэг хамаарахгүй. /Энэ хэсгийг 2011 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар нэмсэн/