богино мэдээ New

"Хархорин" захаас их хэмжээний үнэт эдлэл хулгайлаад баригджээ

“Хархорин” худалдааны төвийн үнэт эдлэлийн тасгаас эд зүйлс алдагдсан хэрэг энэ сарын 12-ноос 13-нд шилжих шөнө гарчээ. .

Сэтгүүлч Н.Баассандэмбэрэл

“Хархорин” худалдааны төвийн үнэт эдлэлийн тасгаас эд зүйлс алдагдсан хэрэг энэ сарын 12-ноос 13-нд шилжих шөнө гарчээ. Хэргийн дуудлагын дагуу Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид ажилласан байна.

Ингээд тус төвийн  дөрвөн лангууны цоожийг эвдэн, эд зүйл хулгайлсан бүлэг этгээдийг цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллан илрүүлжээ. Хэргийг Баянгол дүүргийн дөрөвдүгээр хороонд оршин суух 24 настай эрэгтэй Б гэгч нь бусадтай бүлэглэн үйлдсэн байна.

Тэрээр монетон ээмэг, бөгж, гинж, шүрэн болон мөнгөн бугуйвч зэрэг их хэмжээний эд зүйл хулгайлжээ. Одоо сэжигтэн Б-д эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.