богино мэдээ New

Програмчлалын ОУ-ын олимпиадад Монгол оюутнууд түрүүллээ

Япон улсын Тоба хотноо энэ сарын 5-9-ны өдрүүд олон улсын програмчлалын “Прокон-2016” олимпиад боллоо..

Сэтгүүлч Н.Баасандэмбэрэл

Япон улсын Тоба хотноо энэ сарын 5-9-ны өдрүүд олон улсын програмчлалын “Прокон-2016” олимпиад боллоо. Тус олимпиадад  эх орноо төлөөлөн  ШУТИС-ийн МХТС-ийн Компьютерын ухааны салбарын дэд профессор А.Хүдэрийн удирдсан  Програм хангамжийн оюутан  н.Ганзоригийн н.Чинбат, н.Тэгшбайхын н.Билгүүн нар амжилттай оролцож тэргүүн байр эзэлсэн байна. Энэхүү олимпиад нь Азийн улс орнуудын их дээд сургуулийн дунд зохион байгуулагддаг бөгөөд Монгол Улсад зохион байгуулагдсан шалгаруулалтад МХТС-ийн баг түрүүлэн оролцох эрхтэй болсон аж.