богино мэдээ New

"Pio Tinto" Монгол ажилтнуудын тоог нэмэгдүүлэхээ мэдэгдлээ

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат "Rio Tinto" группийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа..

Сэтгүүлч Н.Баасандэмбэрэл

     Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат "Rio Tinto" группийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Ерөнхий сайд "Оюу толгой" төсөл бол Монгол Улсад хэрэгжиж байгаа томоохон төслийн нэг" гэдгийг онцлов. Мөн цаашид монгол ажилчдын тоог нэмэгдүүлэх, Монголд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг хэрэглэх, туслан гүйцэтгэх компаниудаар аль болох монгол компаниудыг сонгож ажиллахыг санал болголоо. Уг саналыг дэмжиж ажиллана гэдгээ "Rio Tinto" группийн удирдлагууд мэдэгдэж "Оюу Толгой"-н далд уурхайн бүтээн байгуулалтын явцын талаар мэдээлэл өглөө. Төслийн хоёр дахь шатны бүтээн байгуулалтад шинээр 2000 гаруй ажилтан авснаас 5000 орчим ажилтан "Оюу Толгой" уурхайд ажиллаж байгаа юм байна. Группийн зүгээс цаашид монгол ажилчдын ур чадварыг нэмэгдүүлж олон улсад өрсөлдөх чадвартай мэргэжилтнүүдийг бэлтгэхэд анхаарч ажиллаж байгаа гэдгийг онцолж байв.