богино мэдээ New

Монгол үгтэй англи хэлээр кино үзэж байна

“Чамайг үзэн ядаж байна!” гээд хамаг юмаа хагалаад, хаалга үүдээ саваад гүйдэг нөхөд. Эхнэр нь нөхөртөө, ээж нь хүүхдэдээ, бүүр бяцхан охин аавдаа хэлж байх юм..

Эх хэлнийхээ илэрхий эмгэгийг эдгээе!-24

...За, бас нэг хэлэхгүй өнгөрч болохгүй зүйл бол “Чамайг үзэн ядаж байна!” гээд хамаг юмаа хагалаад, хаалга үүдээ саваад гүйдэг нөхөд. Эхнэр нь нөхөртөө, ээж нь хүүхдэдээ, бүүр бяцхан охин аавдаа хэлж байх юм. Эрээ цээрээ алдсан хэрэг биз дээ энэ чинь, монголчуудынхаар бол. Муудах маргалдах явдал хаа сайгүй байдаг ч монгол хүн “үзэн ядах” гэдэг үгийг барагтай л хэлэхгүй. Иймд энэ үгийг Арай ч дээ!, Даан ч дээ!, Даан ч яав даа!, Таныг ийм гэж бодсонгүй! гээд нөхцөл байдалд нь тааруулаад хэлэх үй түмэн үг бий.

Цаашлаад “Бүх юм сайхан болно! (Всё будеть хорошо)”-ыг л гэхэд Болно доо, болно!, Болно биз дээ!, Алзахгүй ээ хө!, Санаа зоволтгүй ээ!...гэвэл энгийн, эвтэйхэн сонсогдоно. Хэн хаана хэрхэн хэлж байгаагаас нь хамаарч Би явж, Бээжин сууж байна аа хө, Амьд байвал аргатай мэтийн хэлцээр хэлбэл бүүр гоё. Улмаар “Чамд итгэхгүй байна.(Can’t believe)”-ыг Арай үгүй байлгүй дээ, “Би зүгээр гэж бодож байна.(I think it’s OK!)”-ыг Гайгүй байх аа! гээд монгол үгтэй англи хэлээр биш, монгол үгтэй монгол хэлээр киногоо үзье, кино орчуулагчид аа!

“Егөөтэй 99 тайлбар” номын “Үг байтугай амыг нь “орчуулсан” кино” өгүүллийн хэсгээс

www.news.mn